УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа


9-р сарын 16
10 цаг 41 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум”-ыг  /2026.09.15/  нээж үг хэллээ. 

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд, ургацын алдагдал нь хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөн, хүн, малын эрүүл мэндэд шууд нөлөөлж, өвчлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгааг онцоллоо. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурласан бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, хяналтыг сайжруулах чиглэлд улс орнууд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2026 оны намрын ээлжит чуулганаар эрүүл мэнд, уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбарын бодлогын уялдааг хууль тогтоомж, төсөв, хяналтын механизмаар цогцоор нь хангахад анхаарч ажиллаж буйг тодотгосон юм. Ирэх хоёр өдрийн хэлэлцүүлэг тунхаглал төдий бус харин бодит шийдэл, бодит хамтын ажиллагаа, бодит үр дүнд чиглэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа энэ үеэр илэрхийллээ. 

УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй энэхүү форумд Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний аюулгүй байдал, хүн, малын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана14 минут 39 секундын өмнөСүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна19 минут 4 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа24 минут 40 секундын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа37 минут 43 секундын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ44 минут 13 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө56 минут 35 секундын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ1 цаг 4 минутын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга2 цаг 19 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.