Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэдээс өргөдөл, гомдол ирсэн.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр нөхцөл байдлыг газар дээр нь бодитой тогтоох, хурц үнэрийн эх үүсвэр, шалтгааныг тодорхойлох зорилгоор тус яамны Байгаль орчны улсын хяналтын газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сүмбэр суманд газар дээр нь ажиллаж байна.
Энэ хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн агаарын чанарын хяналтын хөдөлгөөнт лабораториор хэмжилт, шинжилгээ хийж, тухайн бүсийн агаарын чанар, орчны нөхцөл байдалд хяналт шалгалт явууллаа.
Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны хууль тогтоомж, стандарт, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг шалгаж байна.
Хэмжилт, шинжилгээ болон хяналт шалгалтын дүн гарсны дараа хурц үнэрийн эх үүсвэр, шалтгаан, авсан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.
Facebook
Twitter
Youtube


Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэрэмжлүүлэг
40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Сэтгэгдэл бичих