Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ


9-р сарын 16
12 цаг 10 минут

      ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр /09.15/ хэвлэлийн бага хурал хийж, хурлаараа Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболдыг "Ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг, уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг" хэмээсэн.

Тэгвэл уг мэдээллийн хариуд хурандаа Б.Оюутболд "Төрийн энэ хариуцлагатай албанд 30-аад жил шатлан дэвшиж /салбарын 9 сайдтай/ ажиллахдаа төрийн алба хаагчийн ёс зүй, дүрмээ мөрдлөг болгон аливаа хардлага, гүтгэлэгт тайлбар хийлгүй ирсэн.Гэтэл салбарын сайд зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан миний нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээж байгаад “Гайхшрал” төрлөө. Тухайн мэдээлэлд дурьдсан асуудал /алтны уурхайтай, хууль бус хөрөнгө, орлого гэх мэт/ -ыг өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Авилгатай тэмцэх газраар шалгуулан холбогдолгүй болох нь тогтоогдсон.

Энэ талаар зориуд сошиалд мэдээлэл түгээсэн иргэн /сайт/-ыг шүүхэд гомдол гарган, миний талд уучлалт гуйлгах шийдвэр ч гарсан.

Иймд 2026.09.15-ны өдөр Хууль зүйн салбарын сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ шалгуулан, нотолж чадахгүй бол би өөрийн нэр төрөө сэргээлгэн, тухайн мэдээлэл түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэн уучлалт гуйлгахаар Шүүхэд нэхэмжлэл гаргах болно.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчийн албаны эрх ашиг, гэр бүл, нэр төрийг нь хуулиар хамгаалахаар Төрийн албаны хуулинд хуульчилсан байдаг" гэжээ.

Т.САЙХАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ9 минут 34 секундын өмнөШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө12 минут 48 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана1 цаг 29 минутын өмнөСүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна1 цаг 33 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа1 цаг 39 минутын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа1 цаг 52 минутын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ1 цаг 59 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө2 цаг 11 минутын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ2 цаг 17 минутын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв3 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан3 цаг 22 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга3 цаг 32 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.