Могойг могойгоор...


9-р сарын 16
12 цаг 31 минут

       Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.09.16) С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлснөө мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнийн зүгээс өчигдөр Н.Учралд хандаж “Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэх Ерөнхий сайд болж үлдэнэ. Эс чадвал хананд зургаа өлгүүлсэн түр зуурын л Ерөнхий сайд болно” гэж хэлсний хариуг ийнхүү барилаа. Г.Занданшатарт “Танхимынхаа эсрэг ажилласан” гэж хөөгдөж байсан С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө. С.Амарсайханы эсрэг “Төрийн эргэлт” хийсэн ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсамандыг ч албан тушаалаас нь чөлөөлсөн аж. Хөөгдсөн С.Амарсайханыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр орлох болсон нь Н.Учралын зүгээс Л.Оюун-Эрдэнэд барьсан улс төрийн сюрприз боллоо.

Л.Оюун-Эрдэнэ телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Б.Энхбаярыг “Могой” гэж хочилсон. Харин түүний зүгээс Н.Учралын танхимд шургалуулсан “Могой” нь С.Амарсайхан. Нэг Засгийн газарт хүний, өөрийн талын хоёр “Могой” шөргөөцөлдөж суух нь Ерөнхий сайд Н.Учралд цөвүүн, зэвүүн санагдаж байсан нь тодорхой. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эсрэг талынхан нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн гараар дахин могой бариулж “Н.Учрал аа, өөртөө итгэл үзүүлэх эсэх тухай хүсэлтээ УИХ-д оруулж ир” хэмээн тулган шаардаж буй энэ үед С.Амарсайханаар өөрсдийнх нь эсрэг сум тавилаа. Байндаа харин хэр тусах бол... Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзууд одоо яах бол... “Н.Учрал, С.Бямбацогт бид хэд саяхан таван цаг гаруй уулзаж, төсвийн талаар ярилцсан. Тэгэхэд зүв зүгээр байсан. Сүүлийн хоёр хоногт л нөхцөл байдал ийм болчихлоо” хэмээн сэтгүүлчдэд тун гэмгүй дүр эсгэж ярьсан Л.Оюун-Эрдэнэ Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулахаар АН-ынхантай хамт гол тайзан дээр гарч ирэх үү гэдэг нь анхаарал татаж эхэллээ. “Өөрийн толгойгүй” гэж шоглосных нь хариуд Н.Учрал Б.Энхбаяр гэдэг “Хорт могой”-г өөдөөс нь тавьчихлаа шүү дээ. “Хорыг хороор” гэдэгчлэн могойг могойгоор дарах Н.Учралын тактик хэрэгжиж эхэллээ. Б.Энхбаярын хувьд, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний медиа довтолгоонд хэдэнтээ шархадсан. Шархадсан баавгай аюултай байдаг шиг шархадсан могой хэр хортойг Л.Оюун-Эрдэнэ нарт мэдрүүлэх цаг ирэв бололтой. Могойг могойгоор...

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Могойг могойгоор...13 минут 38 секундын өмнөЭкологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ34 минут 28 секундын өмнөШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө37 минут 42 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана1 цаг 54 минутын өмнөСүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна1 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа2 цаг 4 минутын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа2 цаг 17 минутын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө2 цаг 36 минутын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ2 цаг 42 минутын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв3 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан3 цаг 46 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга3 цаг 57 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.