ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ


9-р сарын 16
13 цаг 59 минут

       Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.09.16) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 53.1 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны 32 гишүүнээс Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, З.Мэндсайхан, Б.Заяабал, Р.Батболд, А.Ундраа, Л.Соронзонболд, Л.Энх-Амгалан, М.Энхцэцэг, М.Мандхай, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат, Ч.Анар, Х.Булгантуяа, Б.Жавхлан нарын 17 гишүүн хүрэлцэн ирж, хуралдаандаа оролцож байгааг тус Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцууллаа.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн гадаад орчны сөрөг нөлөөлөл, байгалийн гамшиг, эрчим хүч, хүнсний хангамжтай холбоотой онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай санхүүжилтийг шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа дурдав.

Хөтөлбөрийн хүрээнд 200.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төсвийн дэмжлэгийн зээл болон 250.0 сая ам.доллар хүртэлх эх үүсвэртэй Болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугамыг байгуулахаар хэлэлцээрийн төслийн эцэслэсэн. Энэ нь Засгийн газар уг санхүүжилтийг бүхэлд нь шууд авч ашиглах бус, эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг, бусад онцгой нөхцөл байдал үүссэн үед урьдчилан тохирсон нөхцөлийн дагуу санхүүжилт авах нөөц эх үүсвэр бүрдүүлэх явдал гэв. Манай улс өмнө нь тус банктай зудын гамшгийн үед хамтран ажиллаж ерөнхий хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Зээлийн эргэн төлөлт 15 жил бөгөөд эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Засгийн газрын гадаад өрийн дээд хязгаартай энэхүү төсөл хэрхэн уялдаж байгааг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хөтөлбөрүүдийн үр дүн, болзошгүй гамшиг гэдэгт юуг хамааруулах, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төрийн сангийн мөнгөн үлдэгдлийн талаар, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, С.Эрдэнэбат нар зээлийн зориулалт, хүүгийн төлбөр өссөн асуудлыг тодруулж, байр суурь илэрхийллээ.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд эдгээр зээл, зээлийн шугамыг бүрэн авч ашигласан тохиолдолд Засгийн газрын өрийн хэмжээ 2026 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 44.5 хувь байх төсөөлөлтэйг Сангийн яамны төлөөлөл танилцуулав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 46 төслийг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжилт харьцангуй үр дүнтэй явж ирсэн. Болзошгүй гамшигт манай улсын хувьд түлш шатахууны хомсдол, инфляц зэргийг нэмж оруулах шаардлагатай гэж үзсэн. Гадаад, дотоод зээлийн хувь хэмжээг бодлогоор барихыг хичээж, эргэн төлөлтийг дарамт үүсгэхгүй, дахин санхүүжүүлэх байдлаар зохицуулж байгаа хэмээв.

Хуралдаан даргалагч Б.Заяабал, дэлхий нийтийн нөхцөл байдлаас улбаалан улс орнууд ийм төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг авахыг хүсэх нь элбэг байгааг сануулаад, бага хүүтэй зээл авах, ялангуяа шаардлагатай, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх чухлыг онцоллоо.

Ийнхүү хэлэлцээд, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул төслийн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Эдийн засгийн байнгын хороо энэ өдөр Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Олонхын саналаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ4 минут 11 секундын өмнөЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ12 минут 48 секундын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ16 минут 35 секундын өмнөМогойг могойгоор...1 цаг 42 минутын өмнөЭкологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ2 цаг 3 минутын өмнөШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө2 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана3 цаг 22 минутын өмнөСүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна3 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа3 цаг 32 минутын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа3 цаг 45 минутын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ3 цаг 51 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө4 цаг 4 минутын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ4 цаг 10 минутын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв5 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 цаг 14 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга5 цаг 25 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.