Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв


9-р сарын 16
14 цаг 17 минут

      Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгсөн дүгнэлтүүдийнхээ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, Н.Энхбаяр, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа, Р.Ринчинбазар, А.Энхбат нар оролцсон юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан мэдээллийнхээ эхэнд, Зөвлөлөөс холбогдох хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтээ 9 дүгээр сарын 15-нд Улсын Их Хуралд хүргүүлж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэйг  онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаяр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой дүгнэлтийн талаар, зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтийг тус тус танилцуулав.

Уг дүгнэлтэд ирэх оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг огцом өсгөж байгаа нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж өндөр орлоготой орнуудын түвшинд хүрснийг онцлохын зэрэгцээ төсвийн зарлага өсөх, төрийн оролцоо нэмэгдэх бодлогын сонголтын гол шалтгаан нь эрх зүйн орчин, бодлогын өөрчлөлттэй холбоотой байна  хэмээн дурдсан байлаа.  

Түүнчлэн төсвийн орлогыг шинэ эх үүсвэрийг татах, бий болгох замаар нэмэгдүүлж байгаа нь сайн боловч уул уурхайн салбараас төсвийн орлогын хамаарах хамаарал, эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг дурдаад, төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлж байгаа нь төрийн оролцоог бууруулах бодлогоосоо татгалзсан төсвийн бодлогын шинжийг агуулж байгааг уг дүгнэлтэд онцолсон байна.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт нь урсгал зардлын өсөлтийн шалтгаантай байгаа нь төсвийн бодлогын орон зайг улам бүр багасгаж байгааг, Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах хэрэгтэйг уг дүгнэлтэд тодотгохын зэрэгцээ Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл ба ДНБ-ий харьцаа сүүлийн жилүүдэд эрс хурдацтай нэмэгдэж байгаа нь дунд болон урт хугацаанд өрийн эрсдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр байна хэмээн анхааруулсан байлаа.

Тус зөвлөлөөс төсвийн тусгай шаардлагыг өөрчилж байгаа нь 2027 оны төсвийн төсөл тусгай шаардлагыг хангасан эсэхийг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байгааг дүгнэлтдээ тодотгожээ.

Эдгээр дүгнэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, шинэ бодлого болон хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг эдийн засгийн нөхцөл, бүтээмжтэй уялдуулах, өрийн үйлчилгээний эрсдэлийг тооцох, Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, төсвийн тусгай шаардлагыг хангах чиглэлээр зөвлөмж гаргасан гэж байлаа.

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтэд,  шинэчлэн өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,280.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 35.8%), нийт зарлагыг 43,586.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 37.8%), тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,306.0 тэрбум төгрөг (ДНБ-ий -2.0%) байхаар тооцоолсон нь өмнө батлагдсан үзүүлэлтүүдээс эрс тэлсэн дүнтэй байна. Нийт зарлагын өсөлт 28.2 хувьтай байгаа нь дунд хугацаанд инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж дүгнэсэн байлаа.

Түүнчлэн нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих оновчтой түвшин болох 27.0 хувиас 10.8 нэгж хувиар, мөн таван жилийн үндсэн чиглэлийн 30.0 хувийн зорилтот түвшнээс 7.8 нэгж хувиар тус тус хэтэрч, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт тэлэх сөрөг үр дагавартай байна. Мөн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50.0 хувьд хүргэхээр тооцсон нь хуулийн 60.0 хувийн дээд хязгаарт багтаж байгаа хэдий ч таван жилийн үндсэн чиглэлийн 45.0 хувийн шалгуураас 5.0 нэгж хувиар давж байна. Түүнчлэн Засгийн газраас дагалдах хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 7.9 гэсэн нэмэлт заалт оруулж, ногдол ашгийн орлого нэмэгдвэл зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүйгээр нэмэгдүүлж болохоор тусгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, төсвийг хяналтгүй тэлэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй хэмээн үзсэн байна.

Тус зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаас хойш 22 удаа өөрчлөгдөж, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвөө дагаж өөрчлөгддөг сөрөг жишиг тогтсон, үүнийг төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан дахин өөрчлөх гэж буйг буруу гэж үзэж буйгаа онцлоод, цаашид төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуулийг удаа дараа өөрчлөх бус тусгай шаардлагыг чанд мөрдөх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлж хуримтлал үүсгэхийг зөвлөмж болгосон гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв13 минут 4 секундын өмнө“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно16 минут 44 секундын өмнө2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ22 минут 36 секундын өмнөЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ31 минут 13 секундын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ35 минутын өмнөМогойг могойгоор...2 цагийн өмнөЭкологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ2 цаг 21 минутын өмнөШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө2 цаг 24 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана3 цаг 40 минутын өмнөСүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна3 цаг 45 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа3 цаг 50 минутын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа4 цаг 3 минутын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ4 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө4 цаг 22 минутын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ4 цаг 29 минутын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв5 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 цаг 33 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга5 цаг 44 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.