Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө


9-р сарын 16
15 цаг 16 минут

     Энэ жилийн “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг “Сэрүүн Дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриатайгаар тэмдэглэн, дэлхий нийтээр соён гэгээрүүлэх, мэдлэг, мэдээлэл түгээх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

БОУАӨЯ болон Озоны үндэсний албанаас энэ өдрийг хүрээнд хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ жил озоны давхаргыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны түүхэн амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэж байна.

Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ биелүүлж ирсэн. гидрофтортнүүрстөрөгч, фтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд болох хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн хэлсэн үгэндээ дурдав.

Мөн цаашдаа Монгол улсын зүгээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд энэ төрлийн бодисуудыг агаарт алдалгүй засвар үйлчилгээ хийж, ард иргэд болоод байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд илүү хариуцлагатай ажиллах шаардлага байгааг онцоллоо.

2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан Дэлхийн 137 дахь орон болсон. Озон задалдаг болон Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын тусгай зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах бодит үр дүнд хүрсэн. Тухайлбал 2019-2026 оны хооронд Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын Холбоотой хамтран өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ зохион байгуулж, 81 засварчин, техникчдэд Чадамжийн гэрчилгээ олгосон, 2026 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр(UNEP)-ийн санхүүжилтээр хөргөх бодис тодорхойлогч 4 ширхэг төхөөрөмжийг хүлээн авч, шалган, Гаалийн Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн зэргийг дурдаж болох юм.

Өнгөрсөн 40 жилийн турш Монреалийн Протокол нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ үүргээ гүйцэтгэсээр байх болно. Монреалийн Протоколын хэрэгжилт, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн сүүлийн 10 жилийн үйл явц нь шинжлэх ухаанд тулгуурласан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл, санхүүжилт болон үр дүнтэй түншлэл бодит өөрчлөлтийг бий болгож чаддагийг харуулж байна гэдгийг Озоны үндэсний албаны захирал проф. Ц.Адъяасүрэн онцлов.

Хурлын төгсгөлд озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд идэвх санаачилгатай ажиллаж, үйл ажиллагаандаа тогтмол анхаарч буй хувийн хэвшлийн төлөөлөлд талархал гардууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 минут 35 секундын өмнөТөсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв1 цаг 8 минутын өмнө“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно1 цаг 12 минутын өмнө2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ1 цаг 18 минутын өмнөЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ1 цаг 27 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ1 цаг 30 минутын өмнөМогойг могойгоор...2 цаг 55 минутын өмнөЭкологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ3 цаг 16 минутын өмнөШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө3 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана4 цаг 35 минутын өмнөСүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна4 цаг 39 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа4 цаг 45 минутын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа4 цаг 58 минутын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ5 цаг 5 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө5 цаг 17 минутын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ5 цаг 24 минутын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв6 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан6 цаг 28 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга6 цаг 39 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.