Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна


9-р сарын 17
9 цаг 37 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, хөрөнгө оруулагчдын саналыг сонслоо.

Ерөнхий сайд “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах олон хууль батлуулж, өөрчлүүллээ. Эдийн засгийн эрх чөлөөний, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрлийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн салбарт анхны Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавих Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийгболовсруулж байна. Эрх зүй орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болж байна. Одоо бид хуулийн хэрэгжилтдээ онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилнө” хэмээв.

Мөн хөрөнгө оруулагчид хууль ёсны зөвшөөрлөө төрөөс авсан ч орон нутагт олон саад бэрхшээлтэй тулгарч, татвар хураамж, ажлын байр, авах цалин, ашиг орлого нь алдагддаг байдлыг өөрчилнө.

Хариуцлагатай уул уурхай гэдэг бол зөвхөн олборлолт биш харилцан итгэлцэл юм. Тиймээс төр, иргэд, орон нутаг, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд “Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл” байгуулахаар болсон. Энэ хүрээнд 21 аймагт гурван талт зөвлөл ажиллана.

Хувийн хэвшил хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, 10 долларын долоо нь уул уурхайн салбарт ногдож байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна14 минут 50 секундын өмнөН.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ20 минут 8 секундын өмнөГэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна23 минут 25 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа50 минут 46 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 1 минутын өмнөОлон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа9 сар 16. 19:57Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 сар 16. 15:16Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв9 сар 16. 14:17“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно9 сар 16. 14:142027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ9 сар 16. 14:08ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ9 сар 16. 13:59Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ9 сар 16. 13:56Могойг могойгоор...9 сар 16. 12:31Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ9 сар 16. 12:10ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө9 сар 16. 12:07Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9 сар 16. 10:51Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна9 сар 16. 10:46УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа9 сар 16. 10:41Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа9 сар 16. 10:28Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ9 сар 16. 10:21Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө9 сар 16. 10:09Х.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ9 сар 16. 10:02Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв9 сар 16. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан9 сар 16. 8:58Г.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга9 сар 16. 8:47Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.