МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг 100 хувийн саналаар дэмжлээ. Г.Тэмүүлэн гишүүн УИХ-д гурван удаа сонгогдсон ч анх удаа сайдаар томилогдох гэж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ чөлөөлж, томилох эрхтэй. Гэхдээ УИХ-д танилцуулна. Тиймээс өнөөдөр 14.00 цагт УИХ-д танилцуулж, томилох юм байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдийн засагч мэргэжилтэй.
Төгссөн сургууль:
-2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
-2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
Ажилласан байдал:
-2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
-2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
-2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
-2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
-2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
-2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
-2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
-2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих