Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө


9-р сарын 17
11 цаг 39 минут

      МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын дотоод нөхцөл байдал, гишүүдийн байр суурь болон сахилга хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй МАН-ын бүлэг дэх “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэдгийг онцлов. Харин ажлаа өгсөндөө гоморхсон болон улстөрчид хоорондын харилцаатай холбоотой байр суурь илэрхийлж буй 10 гаруй хүн байгааг хэллээ.

Я.Содбаатар “Манай намын бүлэгт 38:30 гэсэн тоо байхгүй. Ажлаа өгсөндөө гоморхсон, улстөрчид хоорондын харилцаатай холбоотой 10 гаруй хүн байх шиг байна. Энэ хүмүүстэй намын удирдлага, хяналтын шатны байгууллагууд уулзаж, ярилцаж, ойлголцох тал руу явж байгаа” гэв.

Энэ хүрээнд өчигдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг дуудаж уулзсан байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр МАН дотор талцал, хуваагдал, фракц бүлэглэл байхгүй бөгөөд хувь улстөрчид өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа аж.

Мөн МАН 31 дүгээр Их хурлаа хийж, Н.Учралыг намын даргаараа сонгосныг сануулав. Сонгууль ойртож байгаатай холбоотойгоор намын лидерүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа мэтээр ярих болсон талаар ч байр сууриа илэрхийллээ.

Харин намын бодлого, эв нэгдэл болон дүрмийн асуудал дээр хатуу байр суурь баримтална гэдгээ Я.Содбаатар мэдэгдэв.

Тэрээр “Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө. Энэ том нам дүрмийн хүрээнд явж ирсэн. Засгийн газрын асуудал орж ирээд эсрэг ярьсан, ямар нэгэн үйлдэл парламентын гишүүн гаргавал намаас хөөнө” гэлээ.

Ийнхүү МАН-ын удирдлага нам дотор “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэж мэдэгдсэн ч байр суурийн зөрүүтэй 10 гаруй гишүүн байгааг үгүйсгэсэнгүй. Тэдэнтэй намын удирдлага болон хяналтын шатны байгууллагууд уулзаж, ойлголцох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд намын бодлого, эв нэгдэл, дүрэмтэй холбоотой асуудалд сахилгын хариуцлага тооцох байр суурь баримталж байгаагаа илэрхийллээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо59 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа7 минут 5 секундын өмнөЯ.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө12 минут 10 секундын өмнөМАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ15 минутын өмнөН.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна2 цаг 15 минутын өмнөН.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ2 цаг 20 минутын өмнөГэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа2 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан3 цагийн өмнөОлон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа9 сар 16. 19:57Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 сар 16. 15:16Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв9 сар 16. 14:17“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно9 сар 16. 14:142027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ9 сар 16. 14:08ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ9 сар 16. 13:59Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ9 сар 16. 13:56Могойг могойгоор...9 сар 16. 12:31Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ9 сар 16. 12:10ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө9 сар 16. 12:07Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9 сар 16. 10:51Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна9 сар 16. 10:46УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа9 сар 16. 10:41Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа9 сар 16. 10:28Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ9 сар 16. 10:21Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө9 сар 16. 10:09Х.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ9 сар 16. 10:02Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв9 сар 16. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан9 сар 16. 8:58Г.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга9 сар 16. 8:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.