Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо


9-р сарын 17
11 цаг 51 минут

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдлоо.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа3 минут 41 секундын өмнөСургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо12 минут 39 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа18 минут 45 секундын өмнөЯ.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө23 минут 50 секундын өмнөМАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ26 минут 40 секундын өмнөН.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна2 цаг 27 минутын өмнөН.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ2 цаг 32 минутын өмнөГэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна2 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа3 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан3 цаг 12 минутын өмнөОлон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа9 сар 16. 19:57Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 сар 16. 15:16Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв9 сар 16. 14:17“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно9 сар 16. 14:142027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ9 сар 16. 14:08ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ9 сар 16. 13:59Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ9 сар 16. 13:56Могойг могойгоор...9 сар 16. 12:31Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ9 сар 16. 12:10ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө9 сар 16. 12:07Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9 сар 16. 10:51Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна9 сар 16. 10:46УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа9 сар 16. 10:41Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа9 сар 16. 10:28Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ9 сар 16. 10:21Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө9 сар 16. 10:09Х.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ9 сар 16. 10:02Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв9 сар 16. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан9 сар 16. 8:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.