Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн шатрын олимпиад 46 дахь удаагаа Узбекистан улсын Самарканд хотноо хөшгөө нээж, өнөөдөр тэмцээний эхний өрөг Монголын цагаар 18:00 цагаас албан ёсоор эхэлсэн. Дэлхийн шатрын олимпиад нь дэлхийн хамгийн том багийн тэмцээн бөгөөд энэ удаагийн тэмцээнд нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд 188 улсын 400 шигшээ багийн шилдэг шатарчид өрсөлдөж байна.
Тэмцээний нээлттэй ангилалд FT/WFM Б.Ану ахлагчтай Монгол Улсын Үндэсний шигшээ баг чансааны 51 дүгээрт эрэмбэлэгдэж тэмцээнийг эхлүүлсэн бөгөөд 1-р өрөгт Карибын тэнгисийн Аруба улсын шигшээ багтай учраа таарч тоглон 4:0 харьцаатайгаар буулган авлаа.
Тухайн өргийн туршид манай тамирчид тогтвортой, давамгай тоглолтуудыг хийж, эсрэг талдаа боломж олголгүй хожилд хүрч, бүтэн оноогоо халааслав.
1-р өргийн үр дүн:
CM Пескейра Хосе 0-1 ОУМ М. Амилал
FM Де Мей Хуан Пабло 0-1 IM Г. Амартүвшин
CM Стеценко Илья 0-1 IM Х. Итгэлт
Вильялба Мартинес Пауль Андрес 0-1 IM Ү. Агьбилэг
Тэмцээний 2-р өрөг маргааш Монголын цагаар 18:00 цагаас эхэлнэ. Тэмцээний өргийн шууд дамжуулалтыг дараах холбоосоор орж харна уу.
https://lichess.org/.../46th-fide.../round-2/OTXouHZ4...
Facebook
Twitter
Youtube


Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа
Монголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно
Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ

Сэтгэгдэл бичих