Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Зүүн Өмнөд Азийн орнуудын стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх бүс нутгийн 5 дахь удаагийн чуулганд оролцож байна.
2026 оны 9 дүгээр сарын 16-аас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд НҮБ, Европын Холбоо, АСЕАН-ны орнуудын төлөөлөл оролцож байна.
Дэлхий дахинд сорилт бэрхшээл болсоор буй аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлж, алан хядах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд стратеги, стандарт, эрх зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэн эрдэм шинжилгээ, судалгаа, төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын түвшинд уялдааг тодорхойлоход энэхүү чуулганы зорилго оршиж буй юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх нэгжүүд гишүүн орнуудад байгуулагдан ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд Монгол Улс эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох үүрэг хүлээсэн. Тус зорилтыг ханган хэрэгжүүлэх ажлын хэсгийг төлөөлж Монголбанк, Гаалийн ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн төлөөлөгчид тус чуулганд оролцож байна.
АЖЛЫН АЛБА
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих