“Монголын говь” цөл нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад ажиллаж буй Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчидтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уулзлаа.
Шинжээчдийн баг есдүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт хээрийн үнэлгээ хийж, тухайн бүс нутгийн байгалийн онцлог, хамгаалалтын менежмент, дэлхийн өвийн шалгуур хангах боломжийг газар дээр нь үзэж танилцсан байна.
Өнөөдрийн уулзалтаар хээрийн үнэлгээний үеэр ажигласан нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, шаардлагатай бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Монголын говь бол мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй дэлхийд хосгүй цөлийн экосистемийг хадгалж үлдсэн онцгой нутаг. Энэхүү байгалийн өвийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, хамгаалалтыг нь улам бэхжүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллана гэдгийг Ш.Батбаяр дарга онцлов.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих