Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.17/ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 19 дэх удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйтай холбогдуулан гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чухлыг онцлов. Энэ хүрээнд тээвэр, логистикийн холболтыг сайжруулж, худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр дэмжих шаардлагатай гэлээ. Мөн хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцууллаа. Гурван улсын худалдааг өргөжүүлэхэд стандарт, лаборатори, техникийн зохицуулалтын уялдааг хангахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Шадар сайд онцлов.
БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын хэрэгжүүлж буй тээвэр, логистикийн холболт, чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд худалдаа, аж үйлдвэрийн танхимууд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.
Facebook
Twitter
Youtube





Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих