МАН 30:38 гэж хуваагдсан ч Ерөнхий сайд Н.Учрал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын найз С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон. Тэрбээр Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эгзэг нь таарвал УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэзээ ч хөндөгдөж мэдэх нөхдөд энэ чухал суудлыг тавьж өгсөн. Гэвч С.Амарсайхан өчигдөр (2026.09.16) хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө. Одоогоос нэг жил орчмын өмнө Ерөнхий сайд асан Г.Занданшатар түүнийг “Танхимынхаа эсрэг ажилласан” гэж хөөсөн бол энэ удаад Н.Учрал хөөв. Удган эмэгтэйтэй медиа тулаан хийж, Г.Занданшатараас зуурч авах гэсэн нь бүтэлгүйтэж, Н.Учралд хөөгдсөн С.Амарсайханы оронг залгах эрхмийн эрэлд улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт гарцгаав. Л.Оюун-Эрдэнийн талынхны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд гэдэг стратегийн шинж чанартай суудлыг алдахгүйн тулд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Н.Учралд санал болгожээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүллээ. Г.Тэмүүлэнгийн тухайд, УИХ-д гурван удаа сонгогдсон, МАН дахь “Хунтайж нар”-ын төлөөлөл. Түүнийг “30:38-ын алиных нь ч төлөөлөл биш” гэлцдэг. Г.Мөнхбаатар Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Гэвч өнгөрсөн жилийн намрын халуун улс төр дээд хэмдээ хүрч халахад Г.Занданшатар Б.Энхбаярыг шударга ёсны илд болгож, энэ албан тушаалд томилохоо мэдэгдсэн нь “Гучийн бүлэг”-ийнхний эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын чуулганы танхимын хаалгыг цоожлоход хүргэж байв. Өөрөө ч мэдэлгүй албан тушаалаасаа огцорч, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай нэгдсэн Л.Мөнхбаатарт хуучин суудалдаа эргэн залрах аз ийнхүү дутлаа. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар өөрсдийнхөө хүнийг томилуулах гээд бүтэлгүйтсэн Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр (2026.09.17) УИХ-ын чуулганыг таслав. Сайд томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Үүнийг эсэргүүцэж, УИХ-ын чуулганыг тасалдуулж, ирэх даваа гараг хүртэл хойшлуулахад хүргэсэн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намаасаа хөөх болов уу, яах бол...
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих