Есдүгээр сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
Есдүгээр сарын 17-ны 20 цагаас 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 17-18-нд шилжих шөнө Булган, Орхон, Төв аймгийн ихэнх сумд, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангай, Хэнтийн хойд, Архангай, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-15.0 мм,
18-ны өдөр Булганы ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч, Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0…-5 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан,
өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 3.0-10.0 мм бороо, өдөртөө 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө өмнөх өдрөөс 6-8 градусаар сэрүүсч +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 2.0-5.0 мм, өдөртөө 1.5-3.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө 4.0-12.0 мм, өдөртөө 2.0-5.0 мм бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэрэмжлүүлэг
40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Сэтгэгдэл бичих