Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Өмнөд Солонгос хамтын ажиллагаагаа ирэх 30 жилд өргөжүүлэхээр “Сөүлийн тунхаглал” баталжээ.
Сөүлд болсон анхны C5+1 дээд хэмжээний уулзалтаар талууд төрийн тэргүүнүүдийн уулзалтыг хоёр жил тутам зохион байгуулахаар тохиролцож, хамтын ажиллагаагаа дөрвөн үндсэн чиглэлд хөгжүүлэхээр болсон байна. Үүнд эрчим хүч, стратегийн ашигт малтмал, худалдаа хөрөнгө оруулалт, шинэ технологи, аюулгүй байдал зэрэг салбар багтжээ.
Мөн Төв Азийн байгалийн баялгийг Өмнөд Солонгосын технологитой хослуулж, түүхий эдээс илүү өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн асуудлаар ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён эдгээр орнуудыг холбосон Шинэ Торгоны зам байгуулах санаачилга дэвшүүлсэн байна. Харин дараагийн дээд хэмжээний уулзалтыг 2028 онд Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Korea Times
Бэлтгэсэн: Д.Номин
Facebook
Twitter
Youtube


Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав
Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ
Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих