Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо


9-р сарын 18
13 цаг 06 минут

     Олон улсын шатрын холбооноос Узбекистаны Самарканд хотод хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар олимпиадыг зохион байгууллаа. 7-р өрөгт Монгол Улсын пара шатрын баг Энэтхэгийн багийг 2,5:1,5 оноогоор хожиж, дөрөв дэх хожлоо авч тэмцээнийг ялалтаар дуусгалаа. Ингэснээр манай шатарчид дөрвөн хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор 41 орноос зургаадугаар байрт шалгарлаа. III олимпиадыг Польшийн шатарчид зургаан хожил, нэг тэнцээ авснаар түрүүлсэн бол Куба, зохион байгуулагч Узбекистаны багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Монгол Улсын пара шатрын баг дэлхийн олимпиадад анх удаа оролцохдоо шатрын эх орон Энэтхэгийг хожиж, чансааны 1-р эрэмбэлэгдэж энэ тэмцээнд түрүүлсэн Польшийн багаас тэнцээний оноо авсан цорын ганц баг боллоо.

Мөн манай шатарчид АНУ, ОХУ-ын багуудтай адил 10 оноо авч шилдэг зургаан багийн нэгээр шалгарлаа. 

Монголын пара шатарчдын багийг их мастер Г.Мөнхгал дасгалжуулж энэ тэмцээнд бэлтгэн оролцуулсан юм. Багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр, нөөц тоглогчоор Б.Хашцэцэг нар багтаж, дэлхийн шилдэг багуудтай онцлох тоглолтуудыг хийлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар олимпиадын зохион байгуулах бүрэлдэхүүнд Монголын шатрын холбооны шүүгч, төлөөлөл багтан ажилласан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо24 минут 9 секундын өмнөНийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна35 минут 36 секундын өмнөЕрөнхий хяналтын сонсголын зар2 цаг 24 минутын өмнөАвтомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ2 цаг 27 минутын өмнө“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна2 цаг 30 минутын өмнөСайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав3 цаг 41 минутын өмнөЗүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа3 цаг 48 минутын өмнөТөв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав4 цаг 2 минутын өмнөСүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа4 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө бага зэрэг бороо орно4 цаг 26 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа9 сар 17. 19:19Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 сар 17. 16:35“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд IUCN-ийн шинжээчидтэй санал солилцов9 сар 17. 16:31Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна9 сар 17. 14:42Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна9 сар 17. 14:38Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа9 сар 17. 11:59Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 11:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа9 сар 17. 11:44Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:39МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ9 сар 17. 11:36Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна9 сар 17. 9:37Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ9 сар 17. 9:32Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна9 сар 17. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа9 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 17. 8:52Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа9 сар 16. 19:57Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 сар 16. 15:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.