Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ


9-р сарын 18
14 цаг 35 минут

      Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/823 дугаар тушаалаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гарц байгуулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллаж байна.

Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 09 сарын 17-ны өдөр тухайн байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхантай мэдээлэл солилцов. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөлийн гишүүн, Монголын байгаль хамгаалагчдын холбооны гүйцэтгэх захирал, биологич С.Баярхүү, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх Ё.Онон болон холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, эхний экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтлоо.

Богдхан уул нь 1996 онд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, байгаль, түүх, соёлын онцгой үнэ цэнтэй газар юм.

Халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон зүйлийн зэрлэг амьтны амьдрах орчин болсон энэ уул хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжийн нөлөөгөөр бусад байгалийн бүсээс таслагдаж, амьтдын нүүдэл, шилжилтийн зам хумигдаж байна. ЮНЕСКО-ийн мэдээлэлд эдгээр амьтадыг шим мандлын нөөц газрын хамгааллын чухал ач холбогдолтой амьтдын тоонд дурдсан байдаг. Ялангуяа халиун буга, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын Туул гол руу орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдаж, зам тээврийн осолд өртөх, зэрлэгшсэн нохойд хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах тохиолдол гарч байгаа нь экологийн гарц байгуулах бодит хэрэгцээг харуулж байна.

Төлөвлөж буй гарц нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн боломжийг нэмэгдүүлж, амьдрах орчны холбоосыг сэргээх, зам тээврийн осол болон бусад эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Энэ бүтээн байгуулалтыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болсон.

Талуудын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил болгох, экологийн гарцыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцлов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ12 минут 3 секундын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ16 минут 18 секундын өмнөМонголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо1 цаг 42 минутын өмнөНийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна1 цаг 53 минутын өмнөЕрөнхий хяналтын сонсголын зар3 цаг 40 минутын өмнөАвтомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ3 цаг 44 минутын өмнө“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна3 цаг 47 минутын өмнөСайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав4 цаг 58 минутын өмнөЗүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа5 цаг 5 минутын өмнөТөв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав5 цаг 19 минутын өмнөСүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө бага зэрэг бороо орно5 цаг 42 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа9 сар 17. 19:19Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 сар 17. 16:35“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд IUCN-ийн шинжээчидтэй санал солилцов9 сар 17. 16:31Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна9 сар 17. 14:42Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна9 сар 17. 14:38Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа9 сар 17. 11:59Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 11:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа9 сар 17. 11:44Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:39МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ9 сар 17. 11:36Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна9 сар 17. 9:37Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ9 сар 17. 9:32Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна9 сар 17. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа9 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 17. 8:52Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.