“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан 110 оюутан батламжаа гардаж авлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оюутнуудад батламжийг нь гардуулж, сурлагын амжилт хүсэн ерөөлөө.
Тэрбээр, оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон сан”-гийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.
Бүрэн тэтгэлэгт хөтөлбөр нь нэг удаагийн дэмжлэг бус, залуусын ирээдүй, улс орны хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг тодотголоо.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд өннгөрсөн жил эхний 100 оюутан бүрэн тэтгэлэг авч, манай улсын дөрвөн их сургуульд сонгосон мэргэжлээрээ суралцаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон юм.
Энэ дагуу “Ниппон сан”, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна.
“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 1,000 оюутныг сургаж бэлтгэхэд 5 сая гаруй ам.доллар зарцуулна.
Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи /, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС / Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал /, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллах юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.

Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих