“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа


9-р сарын 21
10 цаг 16 минут

      Японы Айчи муж, Нагояа хотод төвлөрсөн Азийн зуны спортын ХХ наадам нээлтээ хийснээс хойш тэмцээн уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Нээлтийн маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр тус наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаан болж, медальтнууд тодорлоо. 18 орны 18 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц уралдсан бөгөөд 42 минут 58.06 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр тэрбээр 300 гаруй тамирчнаа илгээсэн Монголын багийн медалийн салхийг хагалж байна. Түүний хувьд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан бөгөөд хоёр наадам дараалан шагналын тавцанд гарлаа. Азийн наадмын хошой медальтан болсон түүний хувьд дугуйн үндэсний шигшээ баг, Испанийн мэргэжлийн “Бургос” клубын тамирчин юм. Шар тивийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн С.Жамбалжамц дугуйчдаас ганцаарчилсан төрөлд Азийн наадмын дөрөв дэх медалийг авчирлаа. Манай дугуйчин энэ сарын 23-нд бөөн гараатай уралдаанд оролцоно.

Дугуйн спорт 1951 онд Энэтхэгт болсон Азийн наадмын хөтөлбөрт анх багтсан бөгөөд 1982 оны Делигийн наадмаас Ц.Ганболд мөнгө, 1990 онд Бээжингээс Д.Төмөр-Очир, 2023 онд Ханжоугоос С.Жамбалжамц нар хүрэл медаль хүртэж байсан юм. Түүнчлэн багийн төрөлд манай дугуйчид мөнгө, хүрэл медальтай билээ. 

Дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдааны алтан медалийг дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга Казахстаны Алексей Луценко хүртсэн бөгөөд тэрбээр 41 минут 24.05 секундээр түрүүлжээ. Түүний хувьд Азийн наадмаас гурав дахь алтаа авч байгаа нь энэ. Харин Ханжоугийн наадмын аварга, эзэн орны дугуйчин Имамүра Шүнсүкэ 42 минут 58.04 секундээр мөнгөн медаль хүртжээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв11 минут 21 секундын өмнө“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа15 минут 47 секундын өмнөӨвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв19 минут 56 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа24 минут 1 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 13 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.251 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 24 минутын өмнөШахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно9 сар 19. 12:37“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв9 сар 18. 18:05“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:07Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ9 сар 18. 14:3540 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо9 сар 18. 13:06Нийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна9 сар 18. 12:55Ерөнхий хяналтын сонсголын зар9 сар 18. 11:07Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ9 сар 18. 11:04“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна9 сар 18. 11:01Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 сар 18. 9:50Зүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 сар 18. 9:43Төв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав9 сар 18. 9:29Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа9 сар 18. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө бага зэрэг бороо орно9 сар 18. 9:05Л.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа9 сар 17. 19:19Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 сар 17. 16:35“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд IUCN-ийн шинжээчидтэй санал солилцов9 сар 17. 16:31Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна9 сар 17. 14:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.