ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 21 /Reuters/. “Dujuan” гэдэг хүчтэй хар салхи даваа гарагт Японы Номхон далайн эрэг рүү ойртож, Канто бүс болон тус улсын зүүн нутгийн бусад хэсэгт үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Японы Цаг уурын агентлагаас (JMA) мэдээлснээр, хар салхи өнөө орой Токиогийн бүстэй ойрхон өнгөрөх төлөвтэй байгаа тул цаг агаар эрс муудаж болзошгүйг анхааруулсан байна.
Изү арлууд, Чиба муж болон Номхон далайн эргийн бусад нутгаар их хэмжээний бороо орж эхэлсэн бөгөөд зарим газарт бямба гаргаас хойш 300 гаруй мм хур тунадас унажээ.
Хар салхи Канто бүс рүү ойртох тусам даваа гаргийн үдээс хойш аадар бороо улам ширүүсэж болзошгүй гэж JMA мэдээлсэн байна. Канто бүсэд Токио болон тус хоттой залгаа орших мужууд багтдаг.
Хар салхи ойртож байгаатай холбогдуулан Японы төв нутгийн Айчи мужид болж буй Азийн наадмын морин спортын гурван төрөлт тэмцээнийг зохион байгуулагчид мягмар гараг хүртэл хойшлуулжээ.
Мөн гэнэтийн үргэлжилсэн аадар бороо орох урт зурвас хэлбэрийн үүлэн тогтоц Канто болон Японы төв нутгийн дээгүүр үүсэж болзошгүй байгаа бөгөөд улмаар үер, бусад гамшгийн эрсдэл эрс нэмэгдэж буйг холбогдох байгууллагууд анхааруулсан байна.
Урт зурвас хэлбэрийн ийм төрлийн борооны үүл нь сүүлийн жилүүдэд Японд ихээхэн асуудал болоод байгаа бөгөөд нарийхан хэсэг газарт хэдэн цагийн турш маш их хэмжээний хур тунадас буулгадаг байна.
“Dujuan” хар салхи дэлхийн олон бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдэл олширч буй үед дэгдэж байна. Зүүн Азиас эхлээд Хойд Америк, Европ хүртэлх бүс нутгуудад ер бусын хүчтэй аадар бороо, үер усны гамшиг, халуун орны хар салхи ажиглагдаж байна.
Facebook
Twitter
Youtube


Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав
Төв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав
Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ
Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ

Сэтгэгдэл бичих