Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын хурал боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол улсад нийтдээ
172000 тонн Газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ -ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байна. Үүнээс 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш, 91 вагон онгоцны түлш байна.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад ирсэн вагон цистернүүдийг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж улмаар Улсын хэмжээнд байгаа бүх ШТС-уудыг тогтвортой ажиллуулах үүргийг АМГТГ-т даалгалаа.
Мөн бүх боомтуудаар автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэхийг даалгасны зэрэгцээ шатахууны чанарын асуудалд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг өглөө.
Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ дизель түлшний татан авалтад онцгой анхаарахыг санууллаа.
Цаашид шатахууны тээвэрлэлт, татан авалтыг эрчимжүүлэхэд “УБТЗ” ХНН, ТЦА-ыг туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.25
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Сэтгэгдэл бичих