Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн лхагва гарагт (2026.09.16) С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлж, Г.Тэмүүлэнг оронд нь томилохоор болсон. УИХ энэхүү томилгоог өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг чуулганд оролцохгүйгээ мэдэгдэж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ирээгүй. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогт даваа гарагт буюу өнөөдөр (2026.09.21) чуулганы нэгдсэн хуралдааныг товлосноо мэдэгдэж, Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэхээр болсон. Гэвч 14:00 цагт товлосон нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй байна. Эрх баригчдын хагарал ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулж байгаа талаар УИХ-ын дарга С.Бямбацогт "Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно. Төрийн ажил гацсан цаг, минут бүрийн төлөөсийг та нар биш ард түмэн амьдралаараа төлдөг шүү. 126 гишүүн бүрийн ард итгэл хүлээлгэсэн иргэд бий. Тэдэндээ эргээд очих нүүртэй байгаарай. Та бүхэн өнөөдөр АРД ТҮМЭНД НУРУУГАА ХАРУУЛЖ БАЙГАА БОЛ ЭРГЭЭД ТА НАРТ ИРГЭД ХАТУУХАН ХАРИУ БАРЬЖ ЧАДНА гэдгийг санаарай. Өнөөдөр хүн бүр завгүй хөдөлмөрлөж байна. Малчид ХЭДЭН МАЛАА ОНД МЭНД ОРУУЛАХ ГЭЖ, ТАРИАЛАНЧИД ТАРЬСАН УРГАЦАА ХЯРУУНД ЦОХИУЛЖ, ЦАСАНД ДАРУУЛЧИХГҮЙ БҮРЭН БҮТЭН ХУРААЖ АВАХ гэж нойр хоолоо хасан зүтгэж байна. ИРГЭДИЙН АМЬЖИРГААГААР НААДАЖ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫГ ХӨЛ ДОРОО ДЭВСЭЛЖ УЛС ТӨР ХИЙДЭГГҮЙ ЮМ АА НӨХӨД өө" гэж байр сууриа илэрхийллээ.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.25
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Сэтгэгдэл бичих