Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна


9-р сарын 21
15 цаг 35 минут

     Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огцорсноосоо хойш хэсэг чимээгүй байсны эцэст NTV телевизэд ярилцлага өгөхдөө "Галаар битгий наадаарай. Үндэсний хэмжээний тэмцэл өрнүүлж чадна шүү" гэж мэдэгдсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг тэрбээр "Могой" гэж хочилсон. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг"-ийг тарсан, зарим нь 38 руу урвасан гэх яриа байдаг ч Төрийн ордонд өрнөж буй намрын халуун улс төрөөс харвал тэд эргэн нэгдэцгээсэн бололтой. Өнгөрсөн зун Хэнтийд уулзаж, Хөвсгөлд Ерөнхий сайд асан С.Баяртай хамт загасчилж, Булганд айраг ууцгаасан гэх "30-ийн бүлэг"-т Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг огцруулсан нь, мөн МАН-ын генсек Я.Содбаатарын "Засгийн газрын эсрэг ажилласан гишүүдийг МАН-аас хөөнө" гэх үг ташуур өглөө. Тэр дундаа Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр "Хамтарч ажиллаж чадахгүй бол энэ намд байх шаардлагагүй" гэж хэлсэн нь Л.Оюун-Эрдэнийн талынханд өөрийнх нь эсрэг зогсож, УИХ-аар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэхийг гацаах шалтаг болов. Тэдний зүгээс Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулах саналыг Н.Учралд тавьсан гэх яриа өмнө нь гарч байсан бол энэ удаад барьцаа бүр лавшруулж Б.Энхбаярыг огцруулахаас гадна УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох саналыг тавьсаар буй. Гэвч Н.Учрал Г.Тэмүүлэнг томилох саналаасаа ухраагүй байна. УИХ-ын чуулганаар өнөөдөр (2026.09.21) энэхүү томилгоог 14:00 цагт хэлэлцэхээр товлосон ч 126 гишүүнээс 56 гишүүн буюу 44.4 хувийн ирцтэйгээр хуралдаж чадсангүй. УИХ-ын дарга С.Бямбацогт Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" болон О.Цогтгэрэл даргатай АН-ынханд хандаж "Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно. Төрийн ажил гацсан цаг, минут бүрийн төлөөсийг та нар биш ард түмэн амьдралаараа төлдөг шүү. 126 гишүүн бүрийн ард итгэл хүлээлгэсэн иргэд бий. Тэдэндээ эргээд очих нүүртэй байгаарай” гэв.

 С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ6 минут 54 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна11 минут 15 секундын өмнөС.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно44 минут 25 секундын өмнөШатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө2 цаг 10 минутын өмнөҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...2 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо2 цаг 25 минутын өмнөЯпонд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв4 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв5 цаг 26 минутын өмнө“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа5 цаг 31 минутын өмнөӨвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв5 цаг 35 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа5 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 27 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.256 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 цаг 39 минутын өмнөШахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно9 сар 19. 12:37“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв9 сар 18. 18:05“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:07Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ9 сар 18. 14:3540 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо9 сар 18. 13:06Нийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна9 сар 18. 12:55Ерөнхий хяналтын сонсголын зар9 сар 18. 11:07Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ9 сар 18. 11:04“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна9 сар 18. 11:01Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 сар 18. 9:50Зүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 сар 18. 9:43Төв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав9 сар 18. 9:29Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа9 сар 18. 9:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.