С.Амарсайханы шүгэл: Улс төрийн айлгалт уу, бодит аюулын дохио юу


9-р сарын 21
17 цаг 52 минут

      УИХ-ын гишүүн С.Амарсайхан таван сар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаад өнгөрсөн лхагва гарагт огцорсон. Тэрээр өөрийг нь огцруулсан шалтгааныг хууль бус, бусармаг байдалтай эвлэрээгүйтэй холбоотой, өөрийнх нь ажиллаж байсан Засгийн газар барьцаалагдсан гэж өнөөдөр мэдэгдээд "Хууль бус, бусармаг зүйлийн төлөө нэг бус, 20 удаа чөлөөлөгдөж, ажлаа өгөхөд харамсах зүйл байхгүй" гэв.

Тэрээр сайдаасаа огцрохоос нэг хоногийн өмнө мөн мэдэгдэл хийж, зарим хууль хүчний байгууллагын удирдлага, дарга нарын хууль бус үйлдлийг илчилсэн. Түүнчлэн, хүчний зарим байгууллагын удирдлага төрийн эргэлт хийх гэж байсан мэтээр нэлээд ноцтой мэдээллүүд хийсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр бас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын дотоод эв нэгдэлд ноцтой аюул занал үүссэн” зэргээр дахин айдаст автуулах мэдээллийг өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан “Миний бие хууль зүйн салбарт очихдоо хууль зүй, дотоод хэргийн салбар арай ч ийм болтлоо улс орныхоо эрх ашгийг худалдсан, зарим нэг ялзарсан цагдаа, шүүхийн шийдвэрийн байгууллагын удирдлагуудаар дамжуулаад төр нь барьцаанд орж, Засгийн газар нь хүртэл өнөөдөр дуугарч чадахаа байтлаа барьцаанд орсон байна гэж төсөөлөөгүй.

Төрийн байгууллагуудад хувийн эрх ашгаа шингээж, түүгээрээ дамжуулж явцуу эрх ашгаа гүйцэлдүүлдэг бүлэглэлүүд гээд олон зүйл бий. Өнөөдөр намайг чөлөөлж болно. Гэхдээ миний үнэт зүйл, үзэл бодлыг хэзээ чөлөөлж чадахгүй. Би хууль бус, бусармар үйл ажиллагаатай тэмцсэн.  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, дотоод аюулгүй байдалтай холбоотой маш олон асуудлуудаар иргэд олон нийтэд мэдээлэл хийсэн. Хийхээс ч өөр аргагүй байсан. Цаашдаа илүү чанга дуугарч, шүгэл үлээнэ.

Ярих асуудал олон бий. Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна.  Харамсалтай нь, бүх түвшинд нуун дарагдуулж ирсэн. Өшөө цаашаа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлаар маш олон түвшинд мэдээлэл хийх, хариуцлага тооцох шаардлагатай.

Ярих, ярихгүй зүйл байна гээд ард түмнээс асуудлыг нуух шаардлага алга. Өнөөдөр хүүхэд  залуусаас эхлээд ард иргэдийн хувь заяа асар аюултай дэнсэн дээр байна гэж би дүгнэж байгаа.

Өнөөдрийг хүртэл өгсөн мэдээллийн цаана надад дурдаагүй нэр, сэдэв олон бий. Албан тушаалаас намайг холдуулж болно. Харин миний олж авсан, аймшигтай, улс орны хувь заяатай холбоотой асуудал, мэдээлэл, баримт нотолгооноос холдуулж чадахгүй. Намайг устгачихдаггүй л юм бол.

Уг нь энэ Засгийн газарт итгэсэн. Харамсалтай нь, барьцаалагдаж байна. Намын олон гишүүн, мөн ялгаагүй иргэд ардаа амьдралтай. Иргэд, олон нийтийн хувь заяа, ирээдүй хойч үеийн амьдрал ахуй айхтар гэмт хэргийн золиос болж энэ хэвээрээ явбал Монгол Улсын аюулгүй байдал ноцтой түвшинд хүрч байгааг баттай мэдэж байгаа учраас цаашид үе шаттай мэдээлэл хийнэ" гэлээ.

Ийнхүү С.Амарсайхан сайдаас чөлөөлөгдсөн ч төрийн болон хууль хүчний байгууллагын доторх ноцтой асуудлуудыг цаашид ч илчилж, “шүгэл үлээнэ” гэдгээ мэдэгдлээ. Харин түүний “Засгийн газар барьцаалагдсан”, “дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна”, “Монгол Улсын ирээдүй аюултай дэнсэн дээр байна” гэх үгс нь улс төрийн ээлжит маргаанаас давсан, төрийн тогтолцоо, үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш ноцтой асуудлыг хөндөв.

Удаа дараагийн мэдэгдлийг нь харахад өрсөлдөгчөө айлгах улс төрийн сэдвээс хальж, улс орны аюулгүй байдал руу чиглэж байгаа тул үнэн бодит эсэхийг баримт нотолгоо, хууль хяналтын байгууллагын шалгалт, эрх бүхий байгууллагуудын дүгнэлтээр тогтоох шаардлагатай юм.

Ганболд БАТЖАРГАЛ

Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Амарсайханы шүгэл: Улс төрийн айлгалт уу, бодит аюулын дохио юу9 минут 35 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа21 минут 38 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ2 цаг 22 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна2 цаг 27 минутын өмнөС.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно3 цагийн өмнөШатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө4 цаг 25 минутын өмнөҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...4 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо4 цаг 40 минутын өмнөЯпонд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв6 цаг 25 минутын өмнөЕрөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв7 цаг 41 минутын өмнө“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа7 цаг 46 минутын өмнөӨвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв7 цаг 50 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа7 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 42 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.258 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 цаг 54 минутын өмнөШахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно9 сар 19. 12:37“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв9 сар 18. 18:05“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:07Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ9 сар 18. 14:3540 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо9 сар 18. 13:06Нийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна9 сар 18. 12:55Ерөнхий хяналтын сонсголын зар9 сар 18. 11:07Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ9 сар 18. 11:04“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна9 сар 18. 11:01Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 сар 18. 9:50Зүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 сар 18. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.