С.Амарсайханыг удган эмэгтэйгээр “алгадаж” унагаснаас хойш Төрийн ордон дахь уур амьсгал хүйтэрсэн. Эрх баригчдын дунд Н.Учрал ба Л.Оюун-Эрдэнийн талынхан гэх хагарал дахин сэдэрсэн нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хоёр удаа гацаалаа. Н.Учрал огцрох уу, УИХ тарах уу хэмээх улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал нүүрлэсэн энэ үед “Н.Учрал МАН-ын даргын хувьд төрийг гацаанаас гаргах ёстой” гэдгийг ажиглагчид хэлж байна. Намынхаа Удирдах зөвлөл дээр өнгөрсөн долоо хоногт “Цаашид нэг баг болж чадахгүй бол зам замаа бодоцгооё” хэмээн хэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “УИХ-ыг тараасан ч болж байна гэж байр сууриа илэрхийлсэн Ерөнхий сайд Н.Учрал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай уулзаж, УИХ-ыг гацаанаас гаргах тухайд ганцхан зүйл дээр тохиролцсон нь Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд аж. Тиймээс УИХ өнөөдөр (2026.09.22) 14:00 цагт хуралдаж, Г.Тэмүүлэнг сайдаар томилохоор болжээ.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.25
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Сэтгэгдэл бичих