АН-ын ҮБХ-ны гишүүн, ТЕГ-ын дарга асан Б.Хурц Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ингэж хэллээ. Тэрбээр “Манай намын дарга нуугдчихаад гарч ирдэггүй. Одоо огцрох хэрэгтэй. Яагаад зугтаад байгааг нь би мэдэхгүй. АН-ын ҮБХ-г баахан компанийн төлөөллөөр дүүргэчихсэн. АН-ын ҮБХ-ны 300 гаруй гишүүд дандаа компанийн төлөөллүүд. АН-аас таньдаг хүн байхгүй болсон. Зөвхөн О.Цогтгэрэлийн “ТЭСО” компаниас 40-50 хүн бий. Энэ хүн өнгөрсөн хугацаанд 54 тендер МАН-аас авсан юм байна. Ийм намын даргатай байж болохгүй. Би О.Цогтгэрэлд “АН-ын даргаас огцор” гэж хэлэх гэж орж ирлээ. УИХ-ын гишүүд надад “О.Цогтгэрэл дарга МАН-аас компаниуддаа нийт 54 тендер авсан байна” гэж хэлсэн. Тийм учраас энэ хүн Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт “Баяртай” болох хэрэгтэй. АН-аас холдох ёстой” гэв.
Д.Болд
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.25
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Сэтгэгдэл бичих