УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо


9-р сарын 22
13 цаг 40 минут

      УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.22/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй байгааг онцлов.

Тухайлбал, эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсан байна. Гэсэн хэдий ч эдгээр эерэг үзүүлэлтүүдийн үр нөлөө иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн байдалд бүрэн мэдрэгдэхгүй байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Тэрбээр наймдугаар сарын байдлаарх статистик үзүүлэлтүүдийг дурдаж, иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин нэг хувиар өссөн, өрхийн бодит хэрэглээ 4.1 хувиар агшсан нь эдийн засгийн өсөлт өрхийн орлого, амьжиргаанд хангалттай нөлөөлж чадахгүй байгааг харуулж байна гэв. Иймээс мөнгөний бодлого нь зөвхөн макро үзүүлэлтүүдийг тогтвортой хадгалах бус, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэхэд чиглэх ёстойг онцоллоо.

Мөн өндөр хүүтэй хэрэглээний зээлийн өсөлт өрхийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж буйд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэв.

Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл 2021 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2025 онд 7.2 их наяд төгрөгт хүрч, дөрөв дахин өссөн нь иргэд санхүүгийн хэрэгцээгээ өндөр өртөгтэй эх үүсвэрээр хангах нөхцөл байдал түгээмэл болсныг харуулж байна гэдгийг дурдлаа. Иймээс зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг мөнгөний бодлогод тусгах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн арилжааны банкнуудын гадаад эх үүсвэр татах боломжийг өргөжүүлж, үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр болон экспортын чиг баримжаатай салбаруудад урт хугацааны, хүү багатай санхүүжилт олгох нь эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт мөнгөний бодлого нь зөвхөн инфляцын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх бус, эдийн засгийн эрсдэл, зах зээлийн хүлээлтийг урьдчилан тооцож хэрэгжих ёстойг онцолсон юм. Тэрбээр 2027 оны мөнгөний бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, өрх бүрд бодитоор хүргэхэд чиглэх шаардлагатайг хэллээ.  

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд барих, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээх чиглэлээр гарсан санал, зөвлөмжүүдийг 2027 оны мөнгөний бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламенын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ26 минут 8 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо31 минут 9 секундын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ33 минут 56 секундын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ37 минут 12 секундын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй1 цаг 3 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ1 цаг 36 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв3 цаг 2 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна3 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 30 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ4 цаг 32 минутын өмнөХувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно5 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 16 минутын өмнө2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.