Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна


9-р сарын 22
15 цаг 58 минут

     Олон улсын Ахмадын өдрийг угтан Соёлын төв өргөөнд 1500 орчим ахмад цугласан арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр тэтгэврийн шинэчлэл, ахмад настны хэрэгцээнд суурилсан тусламж, үйлчилгээ зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулав.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийн үндсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлэх есөн гол шийдвэрээ дурдаж, эндээс ахмадуудын хүлээлттэй буй тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэгдэл, тэтгэврийн шударга тогтолцоог нэг мөр шийдвэрлэхээр ажиллаж буйгаа онцлов.

Тодруулбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дунджаар 380.3 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгасан.

Мөн 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг болно.

Харин 2026 оны төсвийн тодотголд энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадуудад шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор тусгаад байгаа юм.

Дундаж тэтгэврийг 1.3 саяд хүргэхийг ахмадууд дэмжиж, УИХ-аар төсөв батлахыг ихээхэн хүлээж байгаагаа илэрхийлж байлаа.

Зөвхөн тэтгэврийн нэмэгдэл, шинэчлэл зэргээр хязгаарлагдахгүй Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас 2026-2028 онд ахмад настны талаар зургаан зорилт хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа аж.

Тодруулбал, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, урт хугацааны тусламж, үйлчилгээ, нийгмийн оролцоо, цахим ур чадвар гэсэн зургаан зорилтын хүрээнд нийт 54 арга хэмжээг 2026-2028 онд хэрэгжүүлнэ.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна11 минут 55 секундын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ2 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо2 цаг 30 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ2 цаг 33 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ2 цаг 36 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй3 цаг 2 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ3 цаг 35 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв5 цагийн өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна5 цаг 9 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 29 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ6 цаг 31 минутын өмнөХувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно7 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 15 минутын өмнө2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.