Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ


9-р сарын 23
11 цаг 17 минут

     ТЯНЬЖИН, 2026 оны есдүгээр сарын 23 /Xinhua/. Хятадын судлаачид үндэсний сансрын станц болох “Тяньгун”-д 14 төрлийн 20 гаруй сортын ургамлыг амжилттай ургуулсан тухай тус улсын Сансрын нисгэгч бэлтгэх шинжлэх ухаан, судалгааны төвийн төлөөлөгчид Тяньжин хотод болсон Бүх Хятадын Сансрын анагаах ухаан, инженерчлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Тодруулбал, улаан буудай, төмс, лууван, салатны навч, наранцэцэг зэрэг ургамлуудыг ургуулжээ. Энэхүү туршилтыг 2025 онд сансрын станцад хүргэсэн уламжлалт субстрат буюу хөрс орлуулагч, мөн илүү үр дүнтэй аэропоник буюу хөрс ашиглахгүйгээр ургамлыг агаарт шим тэжээлтэй уусмалыг мананцар хэлбэрээр цацаж ургуулах систем гэсэн хоёр төрлийн төхөөрөмж ашиглан явуулж байна.

Тус төвийн мэргэжилтэн Бянь Чяны хэлснээр, эрдэмтэд улаан буудайг үрээс нь ургуулж, ургац хураах хүртэлх бүтэн мөчлөгийг амжилттай явуулаад зогсохгүй, хураасан ургацаас авсан үрээр дахин тариалалт хийж, хоёр дахь ургацыг авч эхэлжээ.

Хөдөө аж ахуйн ургамал ургуулах энэхүү туршилт нь сансрын хөлөг болон станцын агаарыг сэлбэх, усыг дахин ашиглах, хүнс үйлдвэрлэх зориулалттай Экологийн амьдралыг хяналттай дэмжих системийг (CELSS) хөгжүүлэх ажлын нэг хэсэг юм. 

“Сансарт удаан хугацаагаар байх нөхцөлд дэлхийгээс хүнс болон бусад хэрэгцээт зүйлсийг тогтмол тээвэрлэн хүргэхээс хамааралт байдлыг бууруулах шаардлагатай. CELSS нь багийн гишүүд хэрэгцээгээ өөрсдөө хангаж чадах экосистем бий болгох технологи юм” гэж Бянь Чян хэлжээ. Тэрбээр мөн уг технологийг ирээдүйд Саран дээр судалгааны бааз байгуулахад ашиглах боломжтой гэдгийг дурдсан байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг33 минут 3 секундын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв37 минут 24 секундын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ42 минут 52 секундын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө1 цаг 36 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов1 цаг 54 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья2 цагийн өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе2 цаг 6 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй2 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ2 цаг 42 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ2 цаг 46 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 57 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.