Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг


9-р сарын 23
11 цаг 27 минут

         Авлигын хор хөнөөлийн талаар өмгөөлөгч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Авлига улс орны эдийн засаг, хөгжилд яаж нөлөөлдөг талаар ярихгүй юу. Улмаар нийгмийг хэрхэн доройтуулдаг вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд “Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, иргэн төвтэй төрт ёсыг бий болгоно” гэж заасан байдаг. Харин үүнд хүрэхэд садаа болж буй гол зүйл нь авлига гэж үздэг. Яагаад гэвэл авлигаасаа салж чадсан дэлхийн аль ч улс оронд төрийн хүртээмж нь шударга байж чаддаг. Үүнийг дагаад тухайн орны хөгжил ч өндөр байдаг. Манай улс 2025 оны байдлаар дэлхийн авлигын индексээр 114 дүгээрт жагссан. Энэ нь ардчилсан орнуудын хувьд асар доогуур үзүүлэлт. Эрүүгийн хуульд авлигыг “гэмт хэрэг” гэдгийг маш тодорхой заасан байдаг. Авлига байна гэдэг нь иргэн төрөөс авах ёстой үйлчилгээгээ хууль, журмын дагуу авч чадахгүй болох, төрийн шийдвэр гаргах үйл явц хууль ёсны дагуу явагдахгүй болохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэн нэгний хувийн ашиг сонирхол нөлөөлж, нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдаж байна гэсэн үг.

-Таны анзаарснаар манай улсад авлига ямар, ямар салбарт хамгийн их байна вэ?

-Эрүүл мэнд болон боловсролын салбараар жишээ авч ярья л даа. Боловсролын салбарт хүүхдийн эцэг эх ямар байна, түүнээс хамаараад ялгаатай ханддаг асуудал байдаг. Эцэг эх багшид нь бэлэг сэлт өгч, боломжтой айлын хүүхдэд өөр ханддаг гэх мэт ялгамжтай байдал нь хүүхэд боловсролыг тэгш хүртэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаараа хэт олон хувийн сургуулиуд бий болж байгааг системээрээ авлигыг хүлээн зөвшөөрч байна гэж олон улсад үздэг. Яагаад гэвэл хэт өндөр төлбөртэй, олон хувийн сургуулиудтай байвал боловсролын зөрүү асар их гардаг. Хөрөнгө чинээтэй хүмүүс улсын сургуульд авч чадахгүй боловсролыг өөрсдийнхөө үр хүүхдэд авч өгдөг. Харин улсын сургуулийн хүүхдүүд тэрхүү боловсролыг хүртээмжтэй авч чаддаггүй. Ер нь боловсролын системд авлига шууд хамааралтай байдаг. Үнийн дүн бага ч гарсан тоогоороо хамгийн их авлигад өртсөн салбар бол боловсролын салбар гэсэн харамсалтай судалгаа бий. Үүнийг иргэд бүгд мэддэг мөртлөө тодорхой эсэргүүцсэн үйлдэл хийддэггүй, нэг ёсондоо өөгшүүлдэг. Ер нь боловсролын салбарт авлигын асуудал байвал хүүхдүүд Үндсэн хуульд олгогдсон бүрэн эрхээ олж чадахгүй байгаатай адил.

Мөн эрүүл мэндийн салбарт шинээр төрж байгаа эхчүүд төрхийн эмчийн гарыг хүндрүүлж чадаагүйн улмаас цаг тухайд нь эмчилгээгээ хийлгэж чадаагүй тохиолдол асар их байдаг. Улмаар хүүхэд нь бүтдэг, эх амь нас, эрүүл мэндээ алддаг, ураг гэмтдэг, энддэг тохиолдол олон. Үүнд ямар нэгэн баримт, тоо ярих шаардлагагүй байх. Хүн бүрийн амьдралд тохиолддог. Эргэн тойрных нь хүн амаржих үед “Таньдаг хүн байна уу, бэлэн мөнгө бэлдье” гэдэг. Үүнийг бүгд мэддэг мөртлөө ийм нэгэн нийгмийн гаж тогтолцоо бий болчихсон. Үүний үр дүнд өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Хэд хэдэн эмч нарын шүүхээр орж байсан тохиолдлууд ч бий. Гарыг нь хүндрүүлээгүй, авлига өгөөгүй эхчүүд өвдөөд байж байдаг, тоодоггүй, арчилгаа хийддэггүй. Харин гарыг нь хүндрүүлсэн эхэд эмчилгээг тэр даруйд нь хийдэг тохиолдлууд гардаг. Гэвч нөгөө талд ном журмынхаа дагуу байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, насаараа дахин хүүхэд тээх боломжгүй болон тохиолдол эмнэлгийн салбарт асар их байдаг. Эрүүл мэндийн салбарт авлига байна гэдэг нь бид эрүүл мэндээрээ шууд хохирч байна гэсэн үг.

-Тэгвэл авлигыг таслан зогсоохын тулд юунаас эхлэх ёстой вэ?

-Хууль тэгш мөрдөгдөж байж л таслан зогсоогдоно. Арван удаагийн үйлдлээс нэг нь баригдаад үлдсэн нь хөшигний цаана яваад байвал хэзээ ч зогсохгүй. Авлигын хэмжээ том, жижиг байна уу, өндөр албан тушаалтан байна уу хамаагүй. Хууль тогтоомж бүх иргэддээ тэгш, шударга хүрч, хуулийн хариуцлага хүлээлгээд явбал авлига таслан зогсоогдоно. Хамгийн том жишээ манай урд болон хойд хөршид байна. Авлигатайгаа хатуу тэмцэж, хөрөнгийн хэмжээ том, жижиг хамаарахгүйгээр энэ төрлийн ялын бодлого, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа илүү хүч нэмж арга хэмжээ авсны дараах улс орны эдийн засаг, хөгжил ямар байгааг бид харж байна. Төрд ажиллаж байгаа иргэд нь залуужиж, чадварлаг залуус төрд ажиллах сонирхолтой болчихсон. Харин манайд эсрэгээрээ чадварлаг боловсон хүчин төрийн албанаас айдаг, зугтаадаг болсон байна. Яагаад гэвэл “Би ийм албан тушаалд, ийм цагаар ажиллавал надад алдагдалтай байна. Тэгэхээр би хахууль авахгүй бол амьдарч чадахгүй. Ингэж ажиллаж байснаас хувиараа бизнес хийгээд, эсвэл гадагшаа явсан нь илүү” гэдгээ шударгаар хэлцгээж байна. Ер нь авлига төрийн механизм шударгаар явагдах тогтолцооны хамгийн том садаа нь болж байгаа. Төрөөс шийдвэр гаргах үйл ажиллагаа ямар нэгэн гадны нөлөөгүй, хувийн ашиг сонирхолгүйгээр нийтийн ашиг сонирхол дээр тулгуурлан явагдаж байж нийтэд хүртээмжтэй болдог. Жишээ нь, замын бродюрыг улс төрийн томчууд жил бүр солих сонирхолтой байвал бидний бусад асуудал шийдэгдэхгүй. Хор уршгийг нь Улаанбаатар хотынхон нийтээрээ л мэдэрч байна. Замын эвдрэл гэмтлээс болоод эд хөрөнгөөрөө хохирч, асар их тоосжилтоос болж эрүүл мэндээрээ хохирдог.

-Авлигын үйлдэлд бүгдэд нь адилхан хариуцлага тооцох зарчим Монгол Улсад хэрэгжихгүй байна гэдэг. Ер нь авлигын эсрэг байхад гол дутагдаж байгаа зүйл юу вэ?

-Авлига ч бай, зөрчлийн тухай хууль ч бай хүн бүрд тэгш үйлчилбэл “болохгүй” гэдэг ойлголт сэтгэхүйд нь суудаг. Ингэж байж тэр үйлдлийг дахин гаргадаггүй. Түүнээс биш хог хаясан хүнийг 500 төгрөгөөр торгоно уу, 50 сая төгрөгөөр торгоно уу ялгаа байхгүй. Нөгөө хүн 100 удаа хог хаяад нэг дээр нь торгуулчихвал “Өнөөдөр би азгүй байлаа” гэж ярина. Харин арван удаа хог хаяхад тэр бүрд нь хариуцлага ногдуулаад байвал асуудал өөр байна. Аливаа зүйл хүний сэтгэхүйд нь сууж байж ямар ч зүйл таслан зогсоогддог гэж хуульч хүнийхээ хувьд үздэг. Авлига ч үүнтэй яг адилхан. 200.000 төгрөгөөр хүүхдээ цэцэрлэгт оруулсан ч бай, 200 сая ам.долларын тендер будлиантуулсан ч бай бүгдэд нь тэгш хариуцлага ногдуулдаг байх. Түүнчлэн хахууль авч, өгч байгаа нь ч тэр “Хор хохирол нь асар их юм байна” гэдэг ойлголттой болж байж энэ зүйл таслан зогсоно. Ингэж байж төрийн үйлчилгээг бид тэгш хүртэнэ, шударга явагдана. Механизм нь хуулийнхаа дагуу шударгаар явагдана гэсэн үг. Нэг этгээд авлига авч, хувийн ашиг хонжоо хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ мэдэрдэг гэдгийг л бид ойлгох хэрэгтэй. Тийм учраас авлигаасаа салж чадсан, түүний эсрэг байж, хууль тогтоомж нь иргэдэд тэгш хүрч чадаж байгаа улс орнууд эдийн засаг, улс төрийн хувьд ч хөгжин дэвшээд буйг бид хоёр хөршөөсөө харах боломжтой. Ер нь хөгжил өндөр орнуудын авлигын индекс маш доогуур байгаа нь гол нотолгоо болж байна.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.