Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна


9-р сарын 24
10 цаг 04 минут

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зөрчилдөөнтэй нөхцөл байдлын дунд сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэх гэж байна. Үүний зэрэгцээ Бээжин хоёр орны удирдагчдын зургаан сарын дотор харилцан айлчлал хийж буйг "түүхэн чухал үйл явдал" хэмээн онцолж байна.

Ши Жиньпиний АНУ-д хийх төрийн айлчлал есдүгээр сарын 23-25-ны хооронд (Бээжингийн цагаар) үргэлжлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагчийг онгоцны буудлын талбайд биечлэн угтан авахаар төлөвлөж байгаа нь түүний хувьд ховор тохиолдох алхам юм.

Ши Жиньпин АНУ-д анхны төрийн айлчлалаа 2015 оны есдүгээр сард хийсэн бөгөөд энэ үеэрээ Сиэтл, Вашингтон хотуудаас гадна Нью-Йорк хотод очиж, НҮБ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнд оролцсон юм. Үүний дараа тэрээр 2016 онд Вашингтон хотод болсон Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дөрөв дэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д айлчилж, 2017 онд Флорида муж дахь "Мар-а-Лаго" харшид Д.Трамптай уулзсан бол 2023 онд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сан-Франциско хотод айлчилсан байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакунь өмнө нь мэдэгдэхдээ, айлчлалын үеэр Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай хоёр талын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжилтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэнэ гэдгийг онцолж байв.

Ши Жиньпиний айлчлалын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийсэн ярианыхаа үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Хятад, АНУ-ын харилцаа сүүлийн үед бүтээлч стратегийн тогтвортой байдлын замаар урагшилж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэхэд хувь нэмрээ оруулж байна гэж тэмдэглэжээ.

Түүний үзэж буйгаар, Бээжин, Вашингтон хоёр тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан дээд түвшний ойрын уулзалтуудад бэлтгэх, харилцаа холбоогоо бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа ахиулах, санал зөрөлдөөнийг зохицуулах, мөн бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх шаардлагатай байна.

Бээжин хотноо болсон Сяншань форумын үеэр Хятад-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын хүлээлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ Цинхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн судалгааны төвийн захирал Да Вэй уг уулзалтын үр дүн хязгаарлагдмал байх болно гэдгийг онцолжээ. Түүний үзэж буйгаар, үүний гол шалтгаан нь Трампын засаг захиргаа үр дүнтэй дээд хэмжээний уулзалт хийхэд хангалттай бэлтгэлгүй байгаа явдал юм. Хятадын тал хамаагүй илүү сайн бэлтгэлтэй байгаа хэдий ч "бүжигт хоёр хүн хэрэгтэй" (хамтын ажиллагаанд хоёр талын оролцоо чухал) гэж тус шинжээч тэмдэглэжээ.

Тэрээр айлчлалын дараа талууд тариф болон ховор металлын талаар мэдэгдэл гаргах магадлалтайг тэмдэглэв. Мөн хиймэл оюун ухааны талаарх эхний шатны яриа хэлэлцээ, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар хэлэлцүүлэг өрнөж магадгүй юм. Хятадын тал айлчлалын хөтөлбөр болон хэлэлцээрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Ройтерс өмнө нь мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан мэдээлснээр Ши Жиньпин айлчлалын үеэр Трампаас Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг шаардах болно гэж мэдээлсэн. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс хариуд нь Ираныг тойрсон мөргөлдөөнийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж магадгүй юм.

Ши Жиньпиний Вашингтон дахь айлчлал нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн удирдагчдын энэ онд хийх биечлэн уулзах сүүлийн уулзалт байна гэж таамаглахгүй байна. Учир нь арваннэгдүгээр сард Хятадын Шэньжэн хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон 12 дугаар сард Майамид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ч мөн уулзалтууд хийхээр төлөвлөж байна.

З.ЦЭЦЭГ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ6 минут 11 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 минут 43 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа17 минут 53 секундын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ22 минут 37 секундын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна25 минут 49 секундын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна56 минут 3 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ1 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа1 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно2 цагийн өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.