Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар тусгаарлагдсан хотын хойд, урд хэсгийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх нүхэн гарцуудыг байгуулж буй.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай байх бөгөөд гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Тус замаар өдөрт 31 мянган машин нэвтэрч, Сонсголон, Гурвалжингийн гүүрний замын ачааллыг хуваалцах юм.

Өнөөдөр тус байршилд нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллаж, тус ажлыг эрчимжүүлж, 10 дугаар сарын 30 гэхэд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхийг үүрэг болгов. Мөн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг хэллээ.
Нүхэн гарцын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байна.
Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Тус ажлыг гүйцэтгэхэд ААН-үүдийн газар чөлөөлөлт, түүнтэй холбоотой шүүхийн маргаантай асуудлаас үүдэн гүйцэтгэл удааширсан ч өдгөө газар чөлөөлөлт бүрэн дууссан” гэлээ.
Нүхэн гарцын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөсөн бөгөөд төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулах юм.





Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Сэтгэгдэл бичих