Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа


9-р сарын 24
10 цаг 51 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал өнөөдөр (20206.09.23) Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Свати Мехта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нээлттэй засгийн түншлэл санаачлага нь бодлого тодорхойлох үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал, иргэний нийгмийн оролцоог бодитоор хэрэгжүүлэх зорилго бүхий дэлхийн 130 гаруй улс орныг нэгтгэсэн байгууллага гэдгийг зочин талаас танилцуулав. Улс орон бүр үүрэг, амлалтаа өөрсдийн санаачлагаар бие даасан, хараат бус байдлаар өгч, дотооддоо үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Тус санаачлагад Монгол Улс 2013 онд нэгдэн орж, үндэсний тав дахь төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Түншлэлийн хүрээнд Монгол Улс төрийн худалдан авалтыг ил тод, нээлттэй болгосон. Гэвч сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон тул санаачлагыг болон төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг дэмжиж өгөхийг хүсэж байна гэв.

Хүний эрхийн дэд хорооны дарга улсын төсвийн ил тод байдлыг сайжруулах, хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага бийг онцлон тэмдэглэлээ. Мөн өөрөө иргэний нийгмийн төлөөлөл болж ажиллаж байсан тул уг түншлэлийн талаар мэдээлэлтэй байгаа. Ирэх оны төсвийн төслийг харьяалах яамд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. “Хүүхдийн эрх ба Төсөв”, “Хүний эрхийн хамгаалалт ба Төсөв”, “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвийн хүрээнд яамд төсвийн төслөө нээлттэй илгээж, танилцуулах учиртай. Энэ ажилд хөндлөнгийн хараат бус хяналт, үнэлгээ хийж хамтран ажиллах боломжтой хэмээв.

Түүнчлэн цаашид жил бүр төсвийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төслийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлж хэвших бодлого баримталж байгааг уулзалтын үеэр танилцууллаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ44 минут 58 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа48 минут 30 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа56 минут 40 секундын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ1 цаг 2 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна1 цаг 5 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна1 цаг 35 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ1 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа2 цаг 30 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно2 цаг 39 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.