ЛОНДОН, 2026 оны есдүгээр сарын 24 /TASS/. Англи, Шотланд, АНУ, Ямайкийн зохиолчдын зургаан бүтээл 2026 оны Букерийн шагналын эцсийн шалгаруулалтад үлджээ. Англи хэлт ертөнцийн хамгийн нэр хүндтэй утга зохиолын энэхүү шагналын шүүгчид Лондон хотын “Southbank” урлагийн төвд болсон ёслолын үеэр бүтээлүүдийг зарласан байна.
Эцсийн шатанд өмнө нь Букерийн шагнал хүртэж байсан хоёр зохиолч шалгарчээ. Тодруулбал, 2020 онд уг шагналыг хүртэж байсан Шотланд-Америкийн зохиолч Дуглас Стюарт, 2015 оны шагналын эзэн Ямайкийн зохиолч Марлон Жеймс нар юм. Д.Стюарт “John of John” (Жоны хүү Жон) зохиолоороо, Марлон Жеймс “The Disappearers” (Алга бологсод) бүтээлээрээ нэр дэвшжээ. Мөн Америкийн зохиолч Элизабет Страутын “The Things We Never Say” (Бидний хэзээ ч хэлдэггүй зүйлс) роман эцсийн шалгаруулалтад үлдсэн байна. Түүний роман 2016 онд урьдчилсан шатанд, 2022 онд эцсийн шатанд шалгарч байжээ.
Эдгээр бүтээлээс гадна, Английн зохиолч Майкл Жон Харрисоны “The End of Everything” (Бүх зүйлийн төгсгөл), Их Британийн зохиолч Люк Кеннардын “Black Bag” (Хар цүнх), Английн зохиолч Ребекка Перригийн “May We Feed the King” (Бид хааныг хооллож болох уу) романууд эцсийн шатанд өрсөлдөнө.
Эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлах ёслолыг "YouTube"-ээр шууд дамжуулжээ.
Дээрх бүтээлүүдийг эртний түүх судлаач Мэри Бирд тэргүүтэй шүүгчдийн бүрэлдэхүүн сонгосон байна. Түүнтэй хамт яруу найрагч Рэймонд Энтробус, “Pulp” рок хамтлагийн гоцлол дуучин Жарвис Кокер, утга зохиолын шүүмжлэгч Ребекка Лью, зохиолч Патрисия Локвуд нар шагналын эзнийг тодруулна. 2026 оны Букерийн шагналд нийт 163 бүтээл өрсөлджээ.
Энэ оны шагналын эзнийг 11 дүгээр сарын 9-нд Лондон хотын “Old Billingsgate” цогцолборт болох ёслолын үеэр зарлана. Шагналын эзэн 50 мянган фунт стерлинг буюу 66.7 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.
Букерийн шагналыг 1968 онд бий болгож, 1969 оноос гардуулж эхэлжээ. 2013 оныг хүртэл тус шагналыг Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнууд, Ирланд эсвэл Зимбабве улсад оршин суудаг зохиолчдод олгодог байв. Хожим нь Их Британид хэвлэгдсэн, англи хэлээр бичсэн бүтээлээрээ бусад орны зохиолчид мөн нэр дэвших боломжтой болсон байна. 2025 оны Букерийн шагналыг Унгар-Их Британийн зохиолч Дэвид Салэй “Flesh” романаараа хүртжээ.
Facebook
Twitter
Youtube


Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав
Төв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав
Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ
Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

Сэтгэгдэл бичих