Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын олимпиадаас сайхан мэдээ үргэлжилсээр байгааг Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр "Манай эмэгтэй шигшээ баг VII өрөгт гарааны чансааны 8-р эрэмбийн Францын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр охид маань 7 өргийн 6-д нь ялалт байгуулж, 189 багаас 7-р байрт бичигдэж байна. Энэ бол бахархах амжилт. Гэхдээ тэмцээн хараахан дуусаагүй. Цаана нь шийдвэрлэх дөрвөн өрөг бий.
Монголын охид маань өрөг бүрийн ард асар их бэлтгэл, тэвчээр, багийн хүч байдгийг харуулж байна. Одоо энэ эрчээ хадгалж, улам урагшлах хэрэгтэй. Эрэгтэй шигшээ баг маань ч өчигдөр Угандагийн багийг 3:1 харьцаагаар хожиж, 7 өргийн дараа 4 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Манай залуусын хувьд энэ олимпиадад дэлхийн чансаа өндөр шатарчдын эсрэг зоригтой тоглож байна. Х.Итгэлт 2693 рейтингтэй GM Awonder Liang-ийг хожиж, М.Амилал 2725 рейтингтэй GM Hans Niemann-тай, С.Билгүүн 2577 рейтингтэй GM Elham Amar-тай тус тус тэнцсэн нь манай эрэгтэй багийн чансаа, боломжийг харуулсан сайхан тоглолтууд байлаа. Охид, залуусаараа бахархаж байна. Цаана нь шийдвэрлэх дөрвөн өрөг үлдлээ. Эцсийн өрөг хүртэл нь хамт байж, багаа дэмжинэ ээ. Монгол нүүдэл үргэлжилсээр..." гэлээ.

Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа
Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа
Монголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно
Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ

Сэтгэгдэл бичих