Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Тус хурлын зохион байгуулалтад төрийн байгууллагуудаас гадна хувийн болон олон улсын байгууллага, сайн дурынхан, эрдэмтэн, судлаачид, малчин иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, санхүүгийн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ хүрээнд мөнгөн болон мөнгөн бус хандив өгч, хамтран ажилласан хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газар, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Ажлын албаны дарга Д.Гантуяа болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Сайд Ц.Сандаг-Очир "Та бүхний үзүүлсэн дэмжлэг нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээг зохион байгуулахад оруулсан хувь нэмэр бус, харин Монгол Улс байгаль орчин, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцож буйг харуулсан үндэсний хэмжээний хамтын ажиллагааны бодит жишээ боллоо" гэдгийг онцоллоо.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих