Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой


9-р сарын 25
9 цаг 56 минут

      Цахим орчинд бусдын нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Гэвч шүүхэд хандахаас өмнө пост, бичлэгээ устгах тохиолдол бий. Энэ үед хохирсон иргэн эрхээ хэрхэн хамгаалах талаар хуульч О.Билгүүнээс тодрууллаа.

-Хэн нэгний нэр төрд халдах үед гардаг энэ төрлийн маргаанд асуудлыг хуулийн хүрээнд яаж шийддэг юм бол?

-Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдэг ойлголт бий. Эдгээрийг гутаасан, нэр төрд нь халдсан тохиолдолд эрүүгийн болон иргэний журмаар гомдол мэдээлэл гарган, шалгуулах ажиллагаа явуулж болдог. Эрүүгийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцээс “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг хүчингүй болгоод, эрүүгийн журмаар гомдол гаргах механизмгүй болчихоод байна гэсэн үг.

Харин иргэний журмаар шүүхэд хандан нэр төрөө сэргээлгэх, гутаагдсан арга хэлбэрээр няцаалт хийлгэх, уучлал гуйлгах зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад эрхээ хамгаалаад явж болно.

Нотлох баримтын хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг онцлог нь талууд өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлдэг. Эрүүгийн хэрэг дээр цагдаа, мөрдөгч, прокурор ажлаа хийгээд явчихдаг. Харин иргэний хэрэг дээр тухайн хохирсон этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэгч өөрөө, эсвэл хариуцаж байгаа буюу худал мэдээлэл тараасан иргэн өөрийгөө гэм буруугүй болохоо нотлоод холбогдох баримтаа өгөөд явдаг. Олон нийтийн цахим сүлжээнд “Чи бол худалч, хулгайч, луйварчин, гэмт хэрэгтэн” гэдэг байдлаар мэдээлэл цацагдахад иргэн тухайн мэдээллийг “скрийн шот” байдлаар, эсвэл пост, чат, мессэж байдлаар шүүхэд нотлох баримтаар оруулна. Ингээд олон нийтэд цацагдсан постод үзлэг хийлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, “скрийн шот”-ын дагуу сумын группт тэр пост нь байвал үзлэг хийнэ гэсэн үг. Ингээд үзлэг хийгээд баталгаажаад, тэмдэглэл үйлдсэнээрээ энэ нь нотлох баримт болдог.

-Шүүхэд нотлох баримтаар оруулахаас өмнө тухайн этгээд постоо устгасан байвал яах вэ?

-Худал мэдээлэл тарааж байгаа хүмүүс шүүх дээр очиж үзлэг хийхээс өмнө постоо устгачихсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд яаж ажилладаг вэ гэвэл “скрийн шот”-оо хийнэ. Харин тэр мэдээллийг ямар, ямар хүмүүс үзэж, лайк дарсан байгааг харна гэсэн үг. Тэр хүмүүсийг олж тогтоогоод, гэрчийн мэдүүлэг өгүүлнэ. Гэрч харсан үзсэн зүйлээ үнэн зөвөөр ярих үүрэгтэй. “Та тэдний өдөр иргэн Б-ийн постон дээр лайк даржээ. Энэ постод иргэн А-г гутаан доромжилсон байна. Та энэ постыг үзсэн үү” гэхэд “Үзсэн” гэвэл үүгээр худал мэдээлэл тараасан нь шууд нотлогдоно. Нэгэнт устгасан постыг сэргээнэ гэж байхгүй учраас ийм аргаар нэр төрөө сэргээлгээд явна. Үүн дээр гацаад эрхээрээ хохироод яваад байна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, худал мэдээлэл тараасан иргэн постоо устгасан ч нэр төрөө сэргээлгэх боломжтой. Хоёр болон түүнээс дээш хүн харсан байхад л зөрчигдсөн эрх сэргэх боломжтой. Иргэний хуульд зааснаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдэг гурван ойлголтод илт худал мэдээллийг хоёр болон түүнээс дээш хүнд дамжуулбал нэр төрд халдаж байна гэдэг ойлголт бий болно. Гэхдээ зөвхөн цахим сүлжээгээр биш, хоорондоо тухайн мэдээллийг хов болгоод ярьж болно, пост болгоод цацаж болно, сумын группт нийтэлж болно, эсвэл ажилчдын групп чатаар хоорондоо мэдээлэл солилцож болно. Бүхий л хэлбэрээр тараасан бол энэ нь иргэний нэр төрд халдаж байгаа хэрэг. Харин иргэн Б-г “хулгайч” гэж эхнэр, нөхөр хоёр гэртээ ярих бол өөр ойлголт. Үүнийгээ бусдад тулгаж, үнэн эсэхийг нь мэдэхгүй байж олон нийтэд “Энэ бол хулгайч, хүчирхийлэгч” гэх мэтээр пост хийх нь гэмт хэрэг болдог байсан бол одоо иргэний шүүхээр хариуцлагч болоод дараа нь үүнийгээ няцаах шаардлага үүсдэг болсон гэсэн үг. Магадгүй иргэн өөрийн алдар хүндээ мөнгөөр үнэлэн нэхэмжлэл гаргаж болно. Хоёрдугаарт, нэр хүнд нь гутаагдсаны улмаас үнэлэх боломжтой хохирол учирвал өрөнд орно.

-Хамгийн сүүлийн жишээ гэвэл олны танил нэр бүхий хүмүүсийг ДОХ-той хэмээн олон нийтэд нэгэн иргэн бичлэг болгон цацсан байсан. Энэ жишээгээр яривал юу хэлэх вэ?

-Үүнд хоёр ойлголт байна. Үнэхээр тухайн иргэн өөрөө ДОХ-гүй бол гомдол гаргаж болно. Иргэний шүүхэд хандаад зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ. Улмаар бичлэг хийсэн иргэн гутаасан арга хэлбэрээрээ няцаалт хийгээд, “Энэ миний буруу, уучлаарай” гэхийг шүүх даалгана гэсэн үг.

Хоёрдугаарт, ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчин нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар хүний эмзэг мэдээлэлд ордог. Эмзэг мэдээллийг энгийнээр хэлбэл, нууцын нууц мэдээлэл гэсэн үг. Хөрөнгийн мэдээлэл нууц бол эмзэг мэдээлэл нууцын нууц. Нууцын нууц мэдээллийг тэр хүн яаж олж авав, яагаад задруулав гэдэг нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг юм. Жишээ нь, Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн “Хувь хүний нууцад халдах” бүлэгт хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг олж авах талаар бий. Тухайн иргэнд хүний эмзэг мэдээлэл яагаад байна вэ гэдэг нь асуудал үүсгэж байна л даа. Албан журмаар танилцсан байсан ч тэр хүн задруулах ёсгүй. Гэтэл жирийн, хаа хамаагүй иргэнд эрүүл мэндийн нууцтай холбоотой эмнэлгийн мэдээлэл байна. Магадгүй үүнийг эмнэлгээс залруулсан бол тэр хүмүүс ч гэмт хэрэгт хамтран оролцогч болоод ял авах ёстой. Хоёрдугаарт, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг олж авсан этгээд олон нийтийн сүлжээ болон бусдад тараасан бол хувь хүний нууцыг задруулах гэмт хэргээр хоёр гэмт хэргийн ял авна. Бүр хорих ч ялтай.

-Энэ төрлийн маргаантай холбоотой иргэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Иргэдийн хувьд баталгаагүй мэдээллээ бусдад задруулахгүй байх ёстой. Таамгаар, сургаар, хов болгож сонссон, шар мэдээгээр авсан гэх мэт эх сурвалж тодорхойгүй мэдээллийг олон нийтэд цацаж болохгүй. Ер нь хүний эмзэг нууц мэдээллийг цацаж задруулах ойлголт байхгүй. Үүнийг олж авч болохгүй. Ямар мэдээллийг мэдэх бололцоотой гэдгээ мэдэх хэрэгтэй. Түүнээс цааш хэтэрвэл гэмт хэрэг, ял болно гэсэн үг.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.