Д.Амарбаясгалан: Бялдууч сайдын балгаар парламентын зүй ёсны хяналтыг улс төрийн сөргөлдөөн болгон хувиргаж байна


9-р сарын 25
14 цаг 06 минут

      УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр (2026.09.25) "Л.Энх-Амгалан сайдыг огцруулна" гэж мэдэгдсэн. Тэрбээр "ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТ ТАВИХ ЭРХЭД ЗАСГИЙН ГАЗАР СААД УЧРУУЛАХ ЁСГҮЙ. ПАРЛАМЕНТ ЗАСГИЙН ГАЗРЫН ДОХИОГООР ХӨДӨЛДӨГ ТАНХИМ БИШ. Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Засгийн газар нь Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж, төрийн бодлого, төсөв, зарцуулалттай холбоотой үйл ажиллагаагаа парламент болон ард түмэнд ил тод, бүрэн тайлагнах үүрэгтэй.

 Засгийн газар ахмадын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв, түүнийг дэмжиж байна. Гэхдээ төсвийн бусад зарцуулалтыг тодорхой бус, задгай, ойлгомжгүй төлөвлөж, “төсвийн хулгай” хийхийг Улсын Их Хурлын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй.

Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар төсвийн асуудлаар асуулт асуусан, тодруулга шаардсан, зардлыг нягталсаныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулж, улс төрийн дарамтад орж, парламентын зүй ёсны хяналтыг улс төрийн сөргөлдөөн болгон хувиргаж байгаа нь нэг сайд, хэдэн гишүүний хоорондын маргаан биш.

 Төсөв, төсвийн тодотгол шиг улс орны амьдралд шууд нөлөөлөх том асуудлыг жижиг маргаан, зохиомол шуугианаар халхалж болохгүй. Тийм ч учраас Улсын Их Хурлын гишүүд “сайхан үгээр” халхавч хийж оруулж ирсэн төсвийн тодотголыг бүхэлд нь нягталж, үндэслэлгүй, үр ашиггүй, давхардсан болон тодорхой бус зардлыг засаж залруулахын төлөө хатуу зогсоно. Энэ бол бидний үүрэг. Гэтэл үүнд Засгийн газар саад болж байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой.

 Улсын Их Хурлын дарга парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад, гишүүд хуульд заасан бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, төсвийн тодотголыг бодит мэдээлэл, тооцоо, нотолгоонд үндэслэн хэлэлцэх, сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой. Сайхан үгээр төсвийг батлуулах биш, сайтар нягталж байж ард түмний, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой.

Өнөөдөр ардчилал, эрх чөлөө, парламентат ёсыг хэн үнэт зүйл гэж хамгаалдаг, хэн эрх мэдэлд хүрэх шат болгон ашигладаг вэ гэдэг нь “ус, тосоороо” ялгарч байна.

Ардчилал бол эрх баригчдад хэрэгтэй үедээ ярьдаг чимэг үг биш. Парламент бол Засгийн газрын шийдвэрийг үг дуугүй тамгалдаг газар биш. Хариуцлага нэхэх нь төр үймүүлэх явдал биш. Өмнөх үеийнхний маань эрх чөлөө, олон ургальч үзэл, парламентат ёсны төлөө тэмцэж, бидэнд өвлүүлж ирсэн үнэт зүйлийг өнөөдөр хэн нэгний албан тушаал, хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн өмнө золиослох эрх хэнд ч байхгүй. Албан тушаал, эрх ямба түр зуурынх, харин парламентат ёс, ардчилал, Монгол төрийн дархлаа мөнх орших учиртай" гэж байр сууриа илэрхийллээ.

 Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа5 цаг 47 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна5 цаг 59 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 2 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ6 цаг 4 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ6 цаг 6 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо7 цаг 52 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ8 цаг 2 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ8 цаг 20 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ8 цаг 26 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.