МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 25 /RIA Novosti/. Нарны аймгийн хамгийн захад орших аварга мөсөн гараг болох Далай ванг ажиглахад тохиромжтой үе энэ сарын 26-нд тохионо. Тус гараг Нарны эсрэг байрлалд хүрч, үдшийн тэнгэрт тод харагдах ба шөнө дунд болох үед өмнөд зүгт тэнгэрийн хаянаас нэлээд өндөрт ажиглагдана. Ингэснээр Далай ванг өмнө нь ажиглаж байгаагүй хүмүүс олж харах боломжтой.
Далай ван гараг есдүгээр сарын 26-ны өдөр Дэлхийн координатжуулсан цагаар (UTC) 01:00 цагийн орчимд Нарны эсрэг байрлалд хүрнэ. Энэ үед уг гараг ойролцоогоор +7.6 магнитудын хэмжээтэй гэрэлтэх бөгөөд огторгуйн дуран авайгаар харахад сааралдуу хөх өнгийн диск нь 2.4 нуман секундийн орчим харагдана. Эрдэмтэд оддын тод байдлыг нэгээс зургаа хүртэлх магнитудаар хэмждэг байна. Магнитуд нь бага байх тусам илүү тод гэсэн үг ажээ. Есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө мөн “Ургацын сар” хэмээн нэрлэдэг есдүгээр сарын тэргэл сар гарна.
Далай ван Нарыг ойролцоогоор 165 жилд нэг удаа бүтэн тойрдог. Харин есдүгээр сарын 25-нд дэлхийд хамгийн ойр цэгтээ хүрч, биднээс 4.3 тэрбум гаруй км-ийн зайд оршино. Ийм хол зайд байсан ч Далай вангаас гарсан гэрэл Дэлхийд хүрэхийн тулд ойролцоогоор дөрвөн цаг зарцуулна. 2026 онд Далай ван тэнгэрийн экватортой бараг давхцаж, гуравдугаар сарын өдөр шөнийн тэнцлийн цэгийн ойролцоо байрлах тул дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд тал бөмбөрцгийн оршин суугчдад харагдана.
Нарны эсрэг байрлалд хүрснийхээ дараа Далай ван хойд зүг рүү аажмаар шилжсээр 2066 онд тэнгэрийн хойд өргөргийн хамгийн өндөр цэгт хүрнэ. Арванхоёрдугаар сарын 23-нд уг гараг зүүн квадратурт (квадрат байрлалд) хүрэх бөгөөд энэ үед оройн цагаар хамгийн сайн харагдана. Харин 2027 оны тавдугаар сарын 27-нд Нартай нэг шугамд зэрэгцэнэ. Далай ван тойрог замаараа маш удаан хөдөлдөг тул түүний Нарны эсрэг байрлал болон нэг шугамд зэрэгцэх өдрүүд жил бүр ердөө 4-5 хоногоор л зөрдөг байна.
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав
Төв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав

Сэтгэгдэл бичих