Увс аймгийн Малчин суманд айлын хотонд нэвтэрсэн баавгайг устгалаа.
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр энэ талаар "Увс аймгийн нутаг дэвсгэрт олон тооны баавгай орж ирж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд аюул учруулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан.
Үүнтэй холбогдуулан 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсгийн зүгээс Байгаль орчны яамнаас чиглэл авах, шаардлагатай тохиолдолд агнах зөвшөөрөл олгуулах хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн.
Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор 1-3 тооны баавгайг устгах зөвшөөрөл олгосон.
Үүний дагуу Малчин суманд айлын хотонд нэвтэрч, иргэдийн эд хөрөнгө, амь насанд бодит аюул заналхийлсэн баавгайг устгалаа.
Энэ асуудалтай холбоотойгоор янз бүрийн шүүмжлэл гарч, амьтны эрхийн асуудлыг хөндөх нь ойлгомжтой. Гэхдээ хүний амь нас, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалах нь төр, захиргааны тэргүүн үүрэг" гэжээ.
.png)
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна

Сэтгэгдэл бичих