Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ


9-р сарын 28
15 цаг 56 минут

    Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 799 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэвэл:

Авлигын хэргийн талаар:

- Б.С нь Монголын үндэсний музейн захирлаар, Д.Б нь санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн “Н...” ХХК-тай 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулж, БНХАУ-ын Санъяа хотын шууд нислэгтэй аялалд өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болон музейн ажилчид болох нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг зохион байгуулж, гэрээний төлбөрийг хийхдээ “Музейн ваучерийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу музейн орлогод орох байсан төлбөрийг бартер байдлаар тохиролцож, бусдад давуу байдал бий болгож, Монголын үндэсний музейд 44.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Н.Б нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “К... “ банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй “К... банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ”-г байгуулж, бусдад давуу байдал бий болгож, “К...” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн тус банк нь харилцагч, хадгаламж эзэмшигч нарын анхны шаардлагаар төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон, 2015.01.01-нээс 2019.04.08-ны өдрийг хүртэлх хугацаанд Монголбанк руу 111 удаа заавал байлгах нөөцийн тайлан явуулж, улмаар төгрөгийн болон валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг хангаж ажиллаагүй байхад нь санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, банкийг албадан татан буулгах бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй удаашруулж “К...” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах хэргийн талаар:

- Г.Г нь 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамины агууламжтай, "мөс”, "өвс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөд бодисуудыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ хадгалсан,

- Б.Б нь морфин (morphine) гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, мөн “дроп” гэх хэрэглээний нэршилтэй, MDMB-4en-PINACA, 5F-MDMB-PINACA (5F-ADB), 4F-MDMB-BINACA-ын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаандтээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Б.Т нь 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Playtime apra хэмжээний үед "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; 

Бусад хэргийн талаар:             

- БНХАУ-ын иргэн В… П…, Монгол Улсын иргэн С.Х нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах О…зочид буудлын караокед нэр бүхий 10 эмэгтэйг эмзэг байдлыг нь ашиглан, гадаад улсын иргэдэд дуу дуулах, архи хундагалуулан биеийг нь үнэлүүлж, бие үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан,

Мөн С.Х, Ц.Х нар нь бүлэглэн 2025 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэр бүхий иргэнийг бусдад биеэ үнэлэхэд нь зуучилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1;2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Б.У нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны 8 дугаар сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-д заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.