Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийт тухайн жилийн төсвийн төсөлтэй бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Ингэснээр тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” хэмээн заасан байдаг.
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүд энэ долоо хоногт орон нутагт ажиллаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
Энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн жилийн улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог хангах хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ юм.
Хэлэлцүүлгээр иргэдийн санал, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг нэгтгэн улсын төсвийн төсөлд тусгах зорилготой бөгөөд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Архангай аймагт ажиллаж байна
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 10 дугаар сард болно
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Сэтгэгдэл бичих