Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хонож байгаа тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Есдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-2 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.
Едүгээр сарын 30-наас аравдугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 30-нд Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы зарим, Дундговийн хойд сумдын нутгаар, 03-нд Төв, Сүхбаатарын өмнөд, Дунговийн зүүн, Дорноговийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно.
Салхи 30-нд нутгийн зүүн хэсгээр, 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ойрын хоногуудад шөнөдөө хүйтэн хэвээр үргэлжилж, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын эхээр 11-16 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна

Сэтгэгдэл бичих