Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.28/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах, худалдаа, эдийн засгийн харилцаанд бодит үр дүн гаргах боломжтой төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.
БНКазУ-ын Астана хотноо энэ оны аравдугаар сарын 01-нд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан” болно. Тус хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хэлэлцэх юм.
Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх өргөн боломжийн талаар онцоллоо.
БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакыновичийн зүгээс хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцоог бодит төсөл, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих