Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’сэдэвт сонсгол өнөөдөр /09.29/ 09:00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. 29 гишүүнээс 12 гишүүн ирцэндээ орж хоёр цаг гаруй оролцогчдыг хүлээлгэсэн ч ирц бүрдэхгүй, сонсгол явуулах боломгүй болсныг хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн М.Мандхай хэллээ. Тэрээр "Байнгын болон дэд хорооны гишүүд олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцдог. 29 гишүүнээс 12 гишүүн ирцэд орсон. Хүнс хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр зарцуулсан санхүүжилтийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан талаар ярилцах байсан ч ирц бүрдсэнгүй. 9 гишүүн, шинжээчид, ажлын хэсэг 150 гаруй хоног ажилласан. Гэтэл хурлыг явуулахгүй, хурлыг хойшлуулах, болиулах саналыг ч гишүүд хэлж байсан. Ирц бүрдүүлэхгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна. Ирц бүрдээгүйгээс болж сонсгол үргэлжлэх боломжгүй боллоо” гэлээ.
Т.САЙХАН
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих