Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас Улаанбаатар хотын ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Энэ хүрээнд 2026 оны 09.28-наас 09.30-ны өдрүүдэд УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-үүдээс түүврийн аргаар К2 (энгийн) болон К5 (Евро-5) ангиллын АИ-92 автобензиний дээж авч, АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлээ.
Лабораторийн шинжилгээний дүн:
- К2 /Энгийн/ АИ-92 бензин:
Түүврийн аргаар сонгогдсон ШТС-үүд: Сод монгол ХХК (ШТС-121), Монсуль ХХК (ШТС-34), Тэс петролиум ХХК (ШТС-30)
Октаны тоо: 93 (Стандарт: ≥ 92)
Хүхрийн агууламж: 157–170 мг/кг (Стандарт: ≤ 500 мг/кг)
Шинжилгээний дүнгээр октаны тоо 93, хүхрийн агууламж 157–170 мг/кг хооронд гарч техникийн шаардлага буюу стандартад бүрэн нийцсэн байна.
- К5 /Евро-5/ АИ-92 бензин:
Түүврийн аргаар сонгогдсон ШТС-үүд: Тэс петролиум ХХК (ШТС-02), Сод монгол ХХК (ШТС-121)
Октаны тоо: 92, 95 (Стандарт: ≥ 92)
Хүхрийн агууламж: 4.4–10 мг/кг (Стандарт: ≤ 10 мг/кг)
Шинжилгээний дүнгээр октаны тоо 92, 95, хүхрийн агууламж 4.4–10 мг/кг буюу стандартад заасан хэмжээтэй гарч техникийн шаардлагыг бүрэн хангасан байна.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих