Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ


9-р сарын 30
17 цаг 16 минут

      Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Нийслэл болон Ховд аймгийн прокурорын газрууд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Хэргийг тоймлон хүргэвэл:

Нийслэлийн прокурорын газраас

- Б.М нь ... газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа, “М...” ХХК-ний гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “М... “ ХХК-ний захирал Х.Т-с бусдаар дамжуулан 500 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.М-ийг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

- Ц.Б нь ... газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг холбогдох дүрэм журмыг зөрчиж, нэвтрүүлэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан;

П.А нь Олон улсын нислэгээр их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө болох 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг өөрийн биедээ нууж гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, дээрх үйлдлийг шалгаж байсан эрх бүхий албан хаагчид албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх), 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  (татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч П.А-г дээрх хэрэгт хамтран оролцсон, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 8 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

- А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017-2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан "М..." ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-с 2018-2022 онд 2 удаагийн үйлдлээр нийт 439 сая төгрөгийн хахууль авсан,

Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа төслийн туслан гүйцэтгэгч "М...”ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-с 2020 онд 4.7 сая төгрөгийн эрүүл мэндийн матрас, 2021 онд амралтын газрын урьдчилгаа төлүүлж нийт 8.7 сая төгрөгийн хахууль авсан;

Д.Э нь 2017 оноос Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан А.М, Б.Ц нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,5 дэх хэсэг (хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.М, Б.Ц нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.М-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, Б.Ц-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Б.Э-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Түүнчлэн А.М-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого 439 сая төгрөг, Б.Ц-с гэмт хэрэг үйлдэж олсон 8.7 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Ховд аймгийн прокурорын газраас: 

- Л.Б нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Б.С-тай бүлэглэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данснаас 2017-2021 онуудад ажил үйлчилгээ хийсэн мэтээр олон удаагийн үйлдлээр өөрийн төрсөн охин Э.С, нягтлан бодогч Б.С нарын дансаар дамжуулан шилжүүлэн авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт нийт 12.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Б, Б.С  нарыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.  

Иргэн танд:

Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.